Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурил элбэг, хямд байхад хэн дургүй байна аа


Монгол Улсын Засгийн газар гадаадаас 100 мянган тонн улаан буудай импортлох гэсэн нь дуулиан болж, билгийн улирлын цагаан сарын өмнө улстөржих нэг шалтаг болж байна.
Засгийн газар үүнийгээ энэ жил долоодугаар сард  усархаг бороотой байгаад есдүгээр сарын 20-д гэхэд цас орж энэ нь хураан авах ургацын хэмжээ, чанарт муугаар нөлөөлсөн. Нөгөө талаар тариаланчид ашгийг нь хараад тосны ургамал  рапс ихээр тариалж байгаа. Энэ ч бас улаан буудайн хэмжээнд нөлөөлж байгаа.
Тэгэхээр гурилын үнийг өсгөхгүй, хүрэлцээ хангамжийг нь тогтвортой байлгах үүднээс энэ хавар 100 мянган тонн улаан буудай гадаадаас оруулаад ирье гэж тайлбарлаж байна.

Харин үүнийг эсэргүүцэгчид МАН-ыг эрх барьж байхад 426 мянган тонн улаан буудай хурааж аваад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг байсныг энэ засаг доош нь унагалаа, тариаланчдыг дэмжиж байсан бодлогоос ухарч байна. “Атрын гуравдугаар аян”-ы хүрээнд тариаланчид хөл дээрээ босоод байснаас ухарч тэднийг дэмжихээ болих нь  гэж буруутгаж байна.
Голдуу сөрөг хүчин МАН-ынхны хэлээд байгаа энэ шоу шүүмжлэл тариаланчдыг өөртөө татахыг нэлээд эрмэлзэж байх шиг.
“Атрын гуравдугаар аян”-ы хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, тариаланчдын идэвхи сэргэсэн үү гэвэл сэргэсэн, тарих талбай, хураан авах ургац  нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газар улаан буудайгаа улсад, өөрөөр хэлбэл гурилын үйлдвэрүүдэд тушааж байгаа улаан буудайн үнийг 300 мянган төгрөгөөр тогтоож, тушаасан тонн буудай тутамд эхлээд 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байснаа дараа нь нэмээд 100 мянган төгрөг болгосон нь үүнд нөлөөлсөн.  

Яагаад гадаадаас улаан буудай авах хэрэгтэй гэж....

С.Баярын Засгийн газрын эхлүүлсэн “Атрын гуравдугаар аян” гэдэг энэ буянтай үйл эцэстээ муу үр дагавар дагуулж эхэлсэн гэдгийг тариаланчдаас авхуулаад мэргэжлийн хүмүүс, тэр байтугай гурил иддэг бүх хүн мэдэж байгаа. Ялангуяа гурил үйлдвэрлэгчид бүр ч сайн мэдэж байгаа. Ямар муу үр дагаварт хүргэсэн бэ?

1.    ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал УИХ-ын хуралдаан дээр “Энэ жил манай улс 369 мянган тонн улаан буудай хураан авсан. Үүний 278 мянган тонн нь л гурил үйлдвэрлэхэд тэнцсэн” гэж байна.
Чухамдаа манай тариаланчид тонн буудайг 300 мянган төгрөгөөр тушаагаад дээр нь урамшуулал авахын тулд чанарыг орхигдуулж тоонд шүтэх болсон нь үүнээс харагдаж байна.
Хаврын тариалалтын өмнө Улсын нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахуудад хадгалж байгаа буудайг лабораторын шинжилгээ хийж үзэхэд 80 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй гэсэн дүн ч гарч л байсан удаа бас бий.
Байдал ийм байхад С.Баярын үед ч түүний дараа ч МАН-ынхан тооны хойноос хөөцөлдөж, “Их тариа авч байна. Дотоодын хэрэгцээгээ хангаж байна” хэмээн өндөр дуугаар хашгирч байснаас биш хураан авсан буудай нь чанартай байна уу, гурилд тэнцэж байна уу, ингэснээр гадаадаас улаан буудай биш юм гэхэд гурил авч байна уу гэдгийг огт анхааралгүй өнөө хүрсэн. Баруун аймгууд, ер хаана ч гэсэн хятадын, оросын үйлдвэрийн гурил өнөөдөр ч гэсэн борлуулсаар л байгаа шүү дээ.
Дээр нь 1990 оноос хойш ихээхэн доройтолд орсон газар тариалангийн салбарт үрийн бодлого үндсэндээ алдагдсан. Атрын гуравдугаар аяны хүрээнд тариаланчид урам нь сэргээд тарих болтол сайн үр олдохгүй чухам л олдсоныг суулгаж ирсэн нь худал биш. Өөртөө нөөцөлсөн, оросоос авсан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан гээд юм юм холиод л аргалж байгаа нь сайн чанарын элит үргүй болоход хүрсэн.

2.    “Атрын гуравдугаар аян” ийнхүү тооны хойноос хөөцөлдөж их ургац авахын тулд тариаланчдад өндөр үнэ, урамшуулал амласан нь тариаланчдад дэмжлэг болсон ч гурил үйлдвэрлэгчдийг тэвдэхэд хүргэсэн гэвэл ташаа болохгүй. Тонныг нь 300 мянган төгрөгөөр аваад дээр нь 100 мянган төгрөгийн урамшуулал өгчихсөн, тэгээд элеваторт тодорхой хугацаагаар хадгалж өртөг нь өссөн  улаан буудай гурил үйлдвэрлэгчдэд ямар үнэтэй очих вэ. Тэгээд эцэст нь гурил ямар үнэтэй болж хэрэглэгчдэд хүрэх вэ. Засгийн газар хураан авч байгаа улаан буудайн хэмжээгээр л шоудаж байснаас биш гурил үйлдвэрлэхэд ямар чанартай улаан буудай хэрэглэдэг, эцэст нь ийм үнэтэй буудайгаар үйлдвэрлэсэн гурил ямар үнэтэй болох вэ гэдгийг огтхон ч тооцоогүй. Ийм ч болохоор эрх баригчдыг “Улаан буудайн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна” гэж хашгиралдаж байхад манай гурил үйлдвэрлэгч зарим аж ахуйн нэгж хямдыг нь бодож Оросын Сибириэс улаан буудай импортлон гурилаа үйлдвэрлэж байсан юм шүү дээ.
Ингээд чанаргүй, бас тэгээд өндөр үнэтэй улаан буудай нь агуулахдаа хахаад ирэхэд Сү.Батболдын Засгийн газар гадаадад 100 мянган тонн улаан буудай экспортлох тухай ярьж байсан ч тоож авах газар олдоогүй өнгөрч байсан нь нууц биш.

Чанартай хямд улаан буудай гаднаас авахад юу нь болохгүй гэж...

Одоо гадаадаас 100 мянган тонн улаан буудай худалдаад авахад юу нь болохгүй байна вэ. Хэнд ямар уршиг тарих гээд байна.

Юун түрүү энэ удаа, хавар цагт гадаадаас улаан буудай худалдан авснаар тариаланчдад ямар нэгэн таагүй зүйл болохгүй гэдгийг хэлмээр байна. Энэ бол тариаланчдын толгойг эргүүлж талдаа татах гэсэн хүмүүсийн худал үг. Ямар тариаланчдын тарих үр, трактор, чиргүүл дүүжинг нь юм уу, уринш хийсэн талбайг нь гадаадад гаргачих гэж байгаа биш. Тэртэй тэргүй тариаланчид маань өнгөрсөн хавар талбайдаа уринш хийчихсэн, тарих үрээ ямар нэгэн хэмжээгээр нөөцөлчихсөн, техник тракторууд нь байдгаараа байж л байгаа. Одоо цагаан сар өөнгөрөөгөөд техник завсвараа эхлүүлнэ, хавар болмогц тариагаа тарьдгаараа тарина. Засгийн газар дэмждэгээрээ дэмжинэ, үргүйд нь үр өгнө, шатахуун зээлээр өгнө, намар тариаг нь худалдаж авдгаараа л авна.

Гадаадаас улаан буудай авснаар харин ч гурилын үйлдвэрүүд байнгын ажилтай байж хүмүүс нь цалинтай орлоготой, цаашлаад гурилын үнэ өсөхгүй байх баталгаа болох биш үү. Алив бараа бүтээгдхүүн зах зээлд их байх тусмаа үнэ нь хямдардаг, бүр ядахнаа тогтвортой байдаг гэдэг нь зах зээлийн жам ёсон.
Нөгөө талаар дээр өгүүлсэнчлэн сүүлийн жилүүдэд улсын нөөцөд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Буудай” санд тушааж байгаа улаан буудайн чанар муудсан болохоор гадаадын өндөр чанартай улаан буудай аваад улсын нөөцөө сайн чанарын будаагаар нэг сэлбээд авахад ч юу нь болохгүй гэж. Мнай тариаланчид улсад өгч байгаа юм чинь, өндөр үнэ, урамшуулал нь чухал гээд чанаргүй будаа их тушааж ирсэн, нөгөө талаар Улсын нөөц, Тариалан эрхлэлтийн сан хариуцаж байсан хүмүүс нь дундаас нь будлиулж, хольж сольж  идэж завшиж ихээхэн сүйтгэсэн Улсын нөөцийг  нэг сайн сэлбээд авах цаг болсон. Үүнд хэн дургуйцээд байгаа юм бэ. Муугаар бодож элдэв хүндрэл гаран улсынхаа нөөцөөр хооллодоггүй юм гэхэд хавартаа тариаланчиддаа чанартай үр гаргаад өгчихдөг нөөцтэй байвал уг нь зүгээр биш үү.

Ард түмэндээ чанартай, хямд гурил идүүлье гэвэл бид тооны хойноос хөөцөлдөхийнхөө зэрэгцээ чанарт онцгой анхаарах цаг хэдийнээ болсон. Бас улаан буудайнхаа үнийг дэлхийн жишигт ойр байлгаж гурилынхаа үнийг тогтвортой байлгана. Одоо улаан буудайнхаа үнийг нааш цааш хөдөлгөнө гэвэл тариаланчдаасаа илүүтэй МАН-ынхан бослого гаргана. Тэгэхээр дээрх бүх шаардлагыг хангасан чанартай улаан буудай улсад авдаг болохын эхлэл нь нөөцтэй байхаас эхэлнэ. Сав хоосон хүн бол олдсоныг л авна. Харин нөөцтэй хүн бол чанарыг нь үзэж байж авах эсэхээ шийддэг.
Яадаг юм, тариа тарьж, ургуулж сурсан, гадаадад үр траиа  гаргадаг, хэний ч санаанд нийцдэг буудай үйлдвэрлэдэг улсаас чанартай улаан буудай аваад ирье л  дээ. Гаалийн болон НӨАТ-ыг нь тэглээд оруулаад ирвэл хямдхан л ирнэ дээ......Хямдхан буудайгаар үйлдвэрлэсэн гурил хямд л байна.
Харин гурил элбэг, хямд байхад хэн дургүй байгаа юм бол...........

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
ter man daa baigaa ium bishee. 100000 tn tatwar chuluuluuleed dalimd n zambaraagyi ium orj irne, bas dagaldaad uur ium irne. uuniig chin umnu n uursduu hiij baisan ulsuud medeed bgaa baihgyi iu.ted bolohgyi gedgiig medej bn. bas oruulah tendert huwiig n uguhgyi bolohoor ingeed bn
Asuuh yu baisan yum ....MAN durgui baina
Хамгийн их уншсан