Японд эрчүүдэд зориулсан, гэхдээ маш эмэгтэйлэг дотуур хувцсыг худалдаанд гаргаж эхэлжээ. "Wish Room" нэртэй эрчүүдэд зориулсан энэ дотуур хувцаснууд нь эмэгтэйчүүдийнхээс огтхон ч ялгарахгүй, тод өнгийн, хээ хуартай, торгомсог, торон материалаар хийсэн аж. Энд зөвхөн дотоож төдийгүй эрчүүдийн хөхний даруулгыг ч хослуулсан хийсэн байна. Эдгээр "шинэлэг" бараа үйлдвэрлэгчдийн төсөөлж байснаас ч ихээр эрчүүд сонирхож, худалдан авах захиалгаа өгч байгаа гэнэ. "Wish Room"-ийн дотуур хувцаснуудыг онлайн худалдааны "Rakuten" цахим дэлгүүрээр худалдаалж буй бөгөөд захиалга хүссэн эрчүүдэд барааг нь хүргэж өгөхдөө ийм зүйл авч байгааг нь мэдэгдүүлэхгүйгээр сайтар нууцлан хүргэнэ хэмээн амлаж байна. Уг дотуур хувцсыг бэлгийн цөөнх, трансжендер хүмүүсээс гадна зүгээр л саваагүй сонирхлоор эмэгтэйчүүдийн дотуур хувцас өмсч үзэхийг хүссэн эрчүүд авдаг бололтой. Харин зохион бүтээгчдийн зүгээс бол эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн гоё тансаг дотуур хувцаснаас авдаг таатай мэдрэмжийг мэдэрч үзэх хэрэгтэй гэсэн үүднээс энэ бүтээгдэхүүнээ гаргасан гэж тайлбарлаж байна.