Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр хөлгүй эр Эверестийн оргилд

Үзэгчгүй гэдэг уулын спортоор хичээллэнэ гэдэг амаргүй. Дэлхийн хэмжээний олон төрлийн спортоос хамгийн их үхэлд хүргэдэг нь уулын спорт. Спортоос болж амиа алдсан хүмүүс цөөнгүй бий ч олонхи нь дэлхийн хамгийн өндөр оргил болох Эвристэд байгаа. Дэлхийн дээвэр буюу хамгийн өндөр оргил Эверестэд гарах нь хүний эр зориг, авхаалж самбаа, аз хийморийг харуулсан хэрэг байдаг. Тэгээд ч зогсохгvй өөрийн нэрийг тэр өндөрт гаргасан аз, хийморьтой цөөн хүмүүсийн жагсаалтад оруулж түүхэнд үлдээхээс гадна улс орныхоо нэрийг мандуулсан хэрэг болдог.



Гэвч 8850 метрийн өндөрт гарна гэдэг асар их саад бэрхшээл, амь дүйсэн хэрэг болохоор хэр баргийн аавын хүү, ээжийн охин гарчихдаггvй. Манай улсаас олон уулчин Эверестэд гарах оролдлого хийж байсан удаатай. Тэр бүү хэл уулчин Өсөхбаяр жил дарааллан гарч байсан гэдгийг уншигч мэдэж байгаа байх.



Гэхдээ энэхүү хамгийн өндөр оргилд хоёр хөлгүй хүн гарсан гэхэд та итгэх үү.  2006 оны тавдугаар сарын 15-нд хоёр хөлгүй уулчин Марк Инглис Эверестийн оргилд гарч гайхалтай амжилт тогтоосон байна.



Марк Инглис гэгч энэ уулчин 23 жилийн өмнө Шинэ Зеландын хамгийн өндөр оргил Маунт кукт гарах гэж яваад гэнэтийн цасан шуурганд өртөн хоёр хөлөө шилбэнээсээ доош тайруулсан байна. Уулчин болгоны туйлын мөрөөдөл нь Эверестэд гарах. Гэтэл Марк Инглис мөрөөдлөө биелүүлэх боломжгүй шахам болжээ. Гэвч Инглис сэтгэлээр унасангvй олон жилийн туршид уйгагүй дасгал сургууль хийсээр дэлхийн хамгийн өндөр уулын оргилд ийнхүү гарч мөрөөдлөө биелүүлжээ. Ингэж бэлтгэл хийж байх явцдаа тэрээр 8201 метрийн өндөр Чо Оюу нэртэй Гималайн нурууны бас нэгэн оргилд гарсан байна. Ууланд авирахын тулд тэрээр цас, мөсөнд хальтирдаггүй тусгай загварын хиймэл хөл ашиглажээ. 20 хүний бvрэлдэхүүнтэй багийн хамт бvтэн 40 хоногийн турш уйгагүй зүтгэсээр Эверестэд гарсан энэ зоригт эрийг хүндлэхгүй байх аргагүй юм. Тэрээр одоо ч гэсэн уулын спортоор хичээллэсээр байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан