Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн амьд хүүхэлдэйтэй танилц

Их Британийн баруун Йоркшир гүнлэгт бас нэг амьд хүүхэлдэй буюу барби-эмэгтэй байгаа тухай мэдээлэл интернетэд орж ирлээ. 21 настай Лурэи Ли өөрөө Бредфорд хотноо гоо засалчаар ажилладаг болохоороо өдөрт дөрвөн цагаар толины өмнө сууж засал хийлгэдэг байна.

Тэрээр Барби хүүхэлдэйтэй улам адилхан болохын тулд хиймэл сормуус нааж, линз зүүдэг гэнэ.

Ингэснээр нүд нь улам том болж яг хүүхэлдэйнийх шиг харагддаг байна. Нүүрэндээ иллэг хийлгэж нүүр, хамрын хэвээ янзалдаг ч гоо сайхны мэс засал хийлгэхийг хүсдэггүй гэнэ.
   
Лорид бүр багаас нь л диснейн үлгэрийн гүнж, шидтэн бүсгүй таалагддаг байж. Тийм ч болохоор тэр одоо усүү урт ургуулж үлгэрийн тэр гүнжүүүдтэй адил харагахыг эрмэлздэг гэжээ.

Түүний гудамжаар явахад хүмүүс анхаарч зарим нь бүр хамтдаа зураг татуулъя гэж гуйдаг байна. Үүнд нь тэр дасч нэг их гайхахаа больжээ.
   
Тэгээд ч тэр нүүрээ будалгүйгээр гудамжинд гарахаа больсон байна.
                
Урьд нь панк  байсан Лори бүсгүйд бас 24 настай найз залуу Натан Кент бий. Тэр бас найз бүсгүйгээ ийм төрхтэй, олны анхааралд байдагт нь дуртай, үүнийг нь дэмждэг гэнэ.
             
            

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан