1970-аад оны эхээр LIFE сэтгүүлийн зурагчин Альфред Айзенштадад тэрээр өөрөө энэхүү зураг дээрх сувилагч бүсгүй байна аа хэмээн захидал бичсэн байдаг. Удалгүй зурагт мөнхөрсөн далайчин эрийг ч олжээ. Түүний Жорж Мендоз гэдэг байв.
Тэр өдөр Жорж цэргээс халагдаад байв. Тэрээр өөрийн сүйт бүсгүй Гретагийн хамт кино үзчихээд гараад иртэл дэлхийн хоёрдугаар дайн дууссан гэдгийг албан ёсоор зарлахыг сонссон байна.
Жорж энэ мэдээг сонсоод үнэхээгр их баярласан учраас замдаа тааралдсан бүх эмэгтэй үнсч баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа нь ийн зурагт мөнхрөн үлджээ.
Грета харин түүний ард зогсоод тайвнаар инээмсэглэж байсан гэдэг.
Альфред Айзенштадт энэ бүх үйл явдлыг гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ.