Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Android”-ыг машины компьютерт ашиглана

“Google” корпорац нь гар утасны үйлдлийн систем “Андройд”-ыг машины компьютерт ашиглах гэрээг машин үйлдвэрлэлийн дэлхийн дөрвөн том компанитай байгуулсан тухай Японы “Никкей” сонин мэдээлж байна. Хамтарсан гэрээнд Германы “Audi AG”, Японы “Honda Motor Co”, Америкийн “General Motors Co”, Өмнөд Солонгосын “Hyundai Motor Co” нэгдсэн байна. Дээр нь процессор ба график хурдасгуурын дэлхийд алдартай үйлдвэрлэгч болох “NVIDIA Corp” компани нэмэгдсэн аж.
Эдгээр компаниуд хамтран машины орон зайн байрлал заагчийн дэлгэцийг бүрэн хэмжээний компьютер болгон хувиргах, тэдгээрийг смартфоноор алсаас чөлөөтэй удирдах боломжтой болгохоор ажиллах юм байна.
Шинэ үйлдлийн систем бүхий компьютертэй машиныг энэ оны сүүл гэхэд олон нийтэд танилцуулах болжээ.
“Андройд” үйлдлийн систем нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд хамгийн өргөн ашиглагддаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр энэ систем нь дэлхийн хэмжээнд смартфонуудын 80 хувьд нь ашиглагддаг ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан