Багш нарыг хийсэн ажлаар нь дүгнэн мөнгөн урамшуулал олгох журам энэ оноос хэрэгжинэ. Төрийн өмчийн сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад ажлынх нь үр дүнгээр урамшуулал тооцож, энэ улирлын төгсгөлөөр олгохоор болсон байна. Хүүхдийн боловсролыг бодитоор дэмжихэд ийнхүү багш нарын ажлын үр дүнгээр урамшуулах тогтолцоо нь хамгийн зөв гарц юм.
Гэхдээ тодорхой шалгуураар багш нарыг дүгнэх аж. Тухайлбал, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын төлөвлөгөө гэх зэрэг шалгуураар үндэслэн дүгнэх аж. Өнөөг хүртэл сургуулийн багш, ажилчид 48 шалгуур үзүүлэлтээр ажлын үр дүнгээ үнэлүүлж ирсэн бол одоо таван төрлийн 12 шалгуураар үнэлүүлж, урамшуулал авах юм.