Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ОНД БАГТААН ӨГНӨ

Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн өргөдлийг ирэх сарын 15 хүртэл авна хэмээн Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд та шинэ орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн бол энэ жил хөнгөлөлтөө эдэлж, буцаан олголтоо авах эрх үүсч байна гэсэн үг. Тиймээс буцаан олголтоо авахыг хүссэн иргэд дүүргийнхээ татварын хэлтэст шаардлагатай материалаа бүрдүүлэн өгөх ёстой аж. Үүнд, татварын чөлөөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт, нотариатаар баталгаажуулсан,  зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт зэрэг 10 гаруй  материал бүрдүүлнэ. Хэрвээ заасан хугацаанд дүүргийнхээ татварын хэлтэст материалаа өгвөл энэ ондоо мөнгөө авах юм байна.

0 Сэтгэгдэл
мөнгө олцгооё ороод үз/theweeklyjob/?id321451 оролдоод үз алдах юм байхгүй
Монголийн төр худалаа шоудаж дуусахгүй юмаа Нэг бол татвараа нэмнэ гээд байгаа ч юм шиг тэгсэнээ авсан татвараа буцаан олгоно ч гэх шиг жинхэнээсээ солиорч өгч байх шивдээ. Хэсэг бүлэг хүмүүсийн зохиосон жүжиг хэсэг бүлэг авилгачиддаа л хэрэгтэй нь ойлгомжтой.
Хамгийн их уншсан