Жүжигчин Сандра Буллок шогч байдлаараа алдартай нэгэн. Тэрээр өөрийгөө шоглохоос ч буцдаггүй гэдгээ "Palm Springs" олон улсын кино фестивальд оролцох үеэрээ харуулаад авчээ. Тэрээр тайзнаа үг хэлэхдээ өөрийнхөө тухай хэрхэн "google"-дсэнээ сонирхуулжээ. Сандра Буллок "Google"-д өөрийнхөө нэрийг бичээд хайтал ер нь бол таагүй мэдээлэл, комментууд дүүрэн байсны дотор "Тэр тийм ч сэтгэл татам биш юм", "Тэр чинь одоо 40 гарсан биз дээ", "Би түүнийг тэвчиж чадахгүй нь" гэсэн сэтгэгдлүүд хүртэл байжээ. Ингэж Сандра Буллок өөрийнхөө тийм ч царайлаг биш болохыг google-ээс олж мэдсэний дараа үзэгчид дунд суусан бусад жүжигчдэд хандан ер нь ингэх дэмий юм билээ шүү гэж зөвлөжээ. Тэрээр энэ бүх хувь хүний талаас нь өөлсөн мэдээ, коммент дотор жүжигчнийх нь хувьд үнэлж цэгнэсэн зүйл байгаагүйд харин сэтгэл дундуур байгаа гэнэ.