"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Манай гаригийн хамгийн үнэтэй 15 эд зүйл
Өөр өөрийн төрөл зүйл дотроо хамгийн их үнэд хүрч худалдаалагдсан эд зүйлүүд.
15. Hermes Birkin цүнх. Үнэ 203150 доллар
Матрын арьсаар хийсэн 30 см хэмжээтэй цагаан алт, 18 каратын очир эрдэнээр чимэглэсэн энэ цүнхийг Далласт 2011 онд болсон дуудлага худалдаагаар 203150 ам.доллараар худалдсан. Hermes-ийн ерийн Биркин цүнх дунджаар 8000 доллар байдаг байна.
14. Хатан хааны очир алмаазан шатар. 500000 доллар
Францын уран гартан Бернар Маквин 2005 онд урласан. Энэ шатрыг 30 урлаач 15 каратын 1168,75 гр цагаан алт, 186,09 каратын 9900 хар болон цагаан очир алмааз ашиглан урлахад 4500 цаг зарцуулсан гэнэ.
13. Гэрэл зургийн Susse Freres аппарат. 775000 доллар
1839 онд үйлдвэрлэсэн хуучны энэ аппаратыг 2007 онд дуудлага худалдаан дээр 775000 доллараар зарсан байна.
12.”Нисдэг” соронзон ор. 1,6 сая доллар
2006 онд үйлдвэрлэсэн, 900 кг жинтэй энэ ор шалнаас 40 см өндөрт ямар ч тулгуур, хөлгүйгээр тогтож чадна
11. Болор төгөлдөр хуур. 3,22 сая доллар
2008 оны Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслол дээр нэрт төгөлдөр хуурч Лан Лангийн тоглосон төгөлдөр хуур ийм үнэ хүрсэн.
10. Үхсэн аварга загас. 12 сая доллар
Таван хувийн формальдегид бүхий усан санд хадгалж байгаа аварга загасны энэ цогцосыг хувийн цуглуулагч Чарльз Саатчи америкинй цуглуулагч Стив Коэнд ийн худалдсан байна.
9. Винзорын гүнж Уоллис Симпсоны бугуйвч. 12,4 сая доллар
Очир алмаазаар урласан, хар ирвэсний хэлбэртэй энэ бугуйвчийг Эдуард VIII хатандаа бэлэглэж байсныг 2010 онд Sotheby"s дуудлага худалдаагаар борлуулсан.
8. Ягаан очир алмаазан бөгж. 23,2 сая доллар
14,23 карат жинтэй тэгш өнцөгт хэлбэртэй энэ бөгжийг Гонконгийн Christie"s дуудлага худалдаагаар ийм үнээр худалдсан.
7. Очир алмаазан цаг. 25 сая доллар
Зүрхэн хэлбэртэй, 38 каратын гурван том очир алмааз, 163 каратын шар алмаазаар чимэглэсэн энэ цаг механик хөдөлгүүртэй. 2000 онд дуудлага худалдаагаар борлуулсан.
6. 1962 оны Ferrari 250 GTO машин. 35 сая доллар
Цуглуулагч Крейг Маккоу энэ машиныг ийм үнээр худалдаж авсан.
5. XVIII зууны шүүгээ. 36,7 сая доллар
3,5 метр өндөр, засмал чулуугаар чимэглэсэн хар модон шүүгээг Бофортын гуравдугаар герцог 19 настай Чарльз Генри Сомерсетод зориулан 30 мужаан зургаан жилийн турш хийсэн гэдэг. 2004 онд дуудлага худалдаагаар ийм үнэ хүрсэн.
4. Пабло Пикассогийн “Гаанстай хүү” зураг. 104,2 сая доллар
Нэрт зураачийн 1905 онд зурсан энэ зураг 2004 онд Нью-Йоркийн Sotheby"s дуудлага худалдаагаар ийм үнэ хүрсэн.
3. Поль Сезаннын “Хөзөрчид” зураг. 259 сая доллар
2011 оны дуудлага худалдаанаас Катарын хааны гэр бүлийнхэн худалдаж авсан.
2. "Leopolda" эдлэн. 506 сая доллар
Францын Ривьерт 1929-1931 онд барьсан, нэгэн үе Леопальд II эзэмшиж байсан энэ эдлэнд найруулагч Альфред Хичкок “Хулгайчийг барь” киноны зургаа авсан байдаг.
1. “Антилия” цамхаг. Нэг тэрбум доллар
27 давхар, 37 мянган хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайтай, нисдэг тэрэгний гурван буудал, 168 машины зогсоолтой байшин.

0 Сэтгэгдэл