Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
“Сургуульгүй” сургуулиудаа эргээрэй сайд аа
Боловсролын салбарт жил бүр л яригддаг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд орсноор 2013 онд илүү хүчтэй хөндөгдсөн. Он дамнан яригдсан Монгол гурав болон 11, 38 дугаар сургуулийн барилгын асуудал дээр нэмээд 14 дүгээр сургуулийн нэг давхрын тааз нурснаар хуучин оныг боловсролынхон шуугиантайхан үдсэн. Гэхдээ энэ онд шуугиан намжих төлөвгүй бололтой.
2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсноо салбарын сайд нь дуулгаж, тухайн үедээ олон хүний магнайг тэнийлгэж байлаа. Энэ дөрвөн сургуулийн нэг нь Монголын ууган сургуулийн нэг болох Монгол гуравдугаар сургуулийн барилга байв. 1958 онд хятад ажилчдаар бариулсан тус сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дуусч, Мэргэжлийн хяналтын газраас хүүхэд суралцах боломжгүй гэсэн дүгнэлт нь гарснаар 2012 оны есдүгээр сараас эхлэн тус сургуулийн барилгыг чөлөөлсөн билээ.
Харин тус сургуулийн 1740 хүүхэд, 100 гаруй багш ойролцоох дөрөв болон 16 дугаар сургуульд хуваагдан хичээллэсээр хоёр хичээлийн жилийн нүүр үзэж буй. Есөн сарын дараа гурав дахь хичээлийн жилээ айлын хаяанд толгой хоргодож, хусам горьдсон хүүхдүүд шиг тэд эхлүүлэх нь. Есөн сар гэхээр урт хугацаа мэт сонсогдох ч тал хугацаа нь хүйтний улиралд хамаарах учраас барилгын ажил яриад ч хэрэггүй. Үлдсэн хугацаанд нь илбэ шид л хэрэглэхгүй бол бүхэл бүтэн сургуулийн барилгыг барина гэж байхгүй.
2012 оны тавдугаар сард анги танхимыг нь юу юугүй нураана гэж зуны амралтаар хэдэн багш нарыг нь ч амраахгүй сургуулийн барилгыг чөлөөлүүлж, нүүлгэчихээд бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд яагаад нураагаагүй вэ гэдэг асуудал. Учир нь, дээр дурдсан барилгын ажилд хэрэглэх 45,7 тэрбум төгрөгт барих зардлыг нь суулгаснаас биш нураах өртгийг нь оруулаагүй гэнэ. Ингээд 2013 оны төсөвт сургуулийн барилгыг нураах зардлыг суулгасан ч тендерт оролцох байгууллага олдоогүйгээс ажил нь удааширч, 2013 оны аравдугаар сард сургуулийн барилгыг сая нэг нурааж багш, сурагчдын сэтгэл амарсан гэдэг. Гэхдээ хүйтний улиралд боогдон дахиад л ажил зогсчихсон. 11, 38 дугаар сургуулийн барилгын асуудал ч яг л үүний адил өрнөсөн. Гэхдээ 38 дугаар сургуулийн газрыг чөлөөлсөн ч, барилгын ажлаа эхлүүлээгүйгээс газраа алдах шахаж, сургуулийн багш нар хоосон газар дээрээ жижүүрлэн хонож, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран дуугаа өргөснөөр хамгаалж чадсан гэдэг.
Сургуулийн барилгын асуудал ийн өрнөж байтал 1957 онд ашиглалтад орсон 14 дүгээр сургуулийн барилгын нэг давхрын тааз нурсан нь гал дээр тос асгасан үйл явдал болсон билээ. Хамгийн гол нь сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсэхгүй болсон гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа мэдэгдэж байжээ. Гэтэл 2700 гаруй хүүхдийн сурах эрхийн талаархи асуудал учраас тааз нурах хүртэл эс тоож явсаар ийм зүйл болсон юм.
Актлагдсан сургуулийн тоо ингээд дуусахгүй. 38, 32, 73 дугаар сургуулийн үйл ажиллагааг ч зогсоосон. Мөн дээрхи сургуулиудтай нас чацуу баригдсан 40 гаруй сургуулийн барилга нийслэлд бий. Ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлттэй шүү. Гэхдээ нурж унаагүй л бол сургуулийн байрандаа хичээлээ явуулж буй. 14 дүгээр сургуулийн хувьд хичээлийн цагаар тааз нь нурж хэн ч гэмтээгүй өнгөрсөн бол дээрхи 40-өөд сургуульд ийм аз таарах нь юу л бол. Муу ёр зөгнөөгүй ч хэний ч сэрэмжлэх л асуудал. Таны хүүхдийн сурдаг сургуулийн барилгын нас дууссан юм биш биз. Энэ асуултыг та хүүхдийнхээ ангийн багш, сургалтын менежерээс асуухад гэмгүй л болов уу. Та нэг шалгаад үзээч.
Л.Гантөмөр: Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хэвийн хэмжээнд хүргэхэд 1.8 их наяд төгрөг хэрэгтэй
Ингээд өнгөрсөн онд боловсролын салбарт шинээр ашиглалтад орсон барилга болон цаашид байгуулахаар төлөвлөсөн барилгын талаар БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс тодуулсан юм.
-Өнгөрсөн онд боловсролын салбарт хэдэн барилга байгууламж шинээр ашиглалтад орсон бэ?
-БШУЯ-аас 2012-2013 оны хугацаанд улсын хэмжээнд 13188 суудал бүхий 28 сургууль, 2900 ор бүхий 30 цэцэрлэг, 1105 ор бүхий 11 дотуур байр, 13 спорт заал зэрэг нийт 82 барилгыг ашиглалтад оруулсан. Цэцэрлэг сургуулийн хүчин чадлыг хэвийн хэмжээнд хүргэхэд 2013-2016 оны хугацаанд улсын хэмжээнд нийтдээ 1101 барилга байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр байгууламжийг барихад ойролцоогоор 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэхдээ улсын төсвөөр ирэх дөрвөн жилд 600 орчим барилгыг ашиглалтад оруулах тооцоотой. Харин үлдсэн барилгын эх үүсвэрийг бусад хуулийн хүрээнд шийдэх гарцыг хайж байна.
-Нийслэлийн хэмжээнд л гэхэд өнгөрсөн онд олон сургуулийн барилга актлагдсан. Хэчнээн сургууль, цэцэрлэг шаардлагатай байгаа бол?
-Нийслэлийн хэмжээнд 363 барилга байгууламж буюу 270 цэцэрлэг, 78 сургууль, нэг дотуур байр, 14 спорт заал барих шаардлагатай байгаа. Эдгээрийг барихад 740.4 тэрбум төгрөг зарцуулагдах болно. Сургууль, цэцэрлэг нэн шаардлагатай газар бол одоогоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг. Гэхдээ бид эдгээр дүүргийн Засаг дарга нар болон хотын Засаг даргатай энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
-Цэцэрлэг, сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэхэд нэлээн асуудал тулгардаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Сургууль, цэцэрлэг барих газрыг дүүрэг, хот олгодог. Нийслэл ирэх оны төсөвт газар чөлөөлөхөд зориулж 10 тэрбум төгрөг суулгасан гэсэн. Нийслэлийн Засаг дарга ч сургууль, цэцэрлэгийн газрыг ямар ч байсан чөлөөлөх, газар олгох талаар тодорхой ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн. Хэрэв газрыг нь шийдээд өгчихвөл төлөвлөсөн барилга байшинг нь баригдах бүрэн бололцоотой. Өмнө нь, Их хурлаас санал гарч тодорхой барилгуудыг барих шийдвэр гарсан ч хэрэгжиж чадаагүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн газрын асуудал шийдэгдээгүйгээс өнөөг хүртэл баригдаагүй л байна. Гэхдээ боловсролын салбарт 2012-2013 оны хугацаанд 110 барилга байгууламж ашиглалтад оруу-лахаас 100 орчмыг нь хүлээн авч бодлогын хувьд дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн биелүүлж ажилласан гэж хэлж болно.
MAHN. MAH ene hoyr nam 90 jil tor barij baih daa surguuli tsecerleg duguin zamaa tavij barij baihgui yasan yom be?
-Гуравдугаар сургуулийг чөлөөлөөд гурван жил болох нь-

0 Сэтгэгдэл
gaagii
dandaa ulsaas xorongo gargaj sniidne gebel butengui ee, tegj sniidsen uls oron gej baihgui ee, hubiin hebsnliin surguuliig sain demj, ulsin zarim surguuliig hubicnil, tegj baij sniidne, bolobsroliin salbariin tehnik tonog tohooromjiin asar ix zardliig zogsoogood bugdiig ni surguuli barixad zarsnuul,
2014.01.06
2014.01.06