Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгтэй, хачирхалтай явдлууд

Хуучин эхнэрийнхээ байшингийн өмнө дунд хурууны хөшөө босгожээ


Алан Марковиц хэмээх залуу Мичиганы Орчард Лэйк орчимд салсан эхнэрийнхээ хажуугийн байранд нүүж иржээ. Ингэхдээ тэрээр нэг "гэнэтийн бэлэг"-тэй ирж. Алан эхнэрийнхээ байшингийн чанх өмнө нэг хөшөө босгуулжээ. Гэхдээ энэ нь хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг огтхон ч биш, харин үзэн ядалтыг нь илэрхийлсэн дунд хурууны хөшөө байв. Тэрээр эхнэрээ шинэ найз залуутай болсныг нь тэсвэрлэж чадахгүй байсан учраас шөнө хүртэл гэрэлтэж харагддаг ийм хөшөө босгуулсан гэнэ.

Гурван долларын аяга хоёр сая ам.доллар хүрчээ



Нэгэн эрэгтэй 2007 онд яармаг худалдаанаас гурван ам.доллараар худалдан авч, өдий хүртэл тоосонд дарагдаж хэвтсэн керамик аягыг  гэнэт л  хэдий үеийн эд болохыг нь мэдэх гэж сонирхон, мэргэжилтнүүдэд өгч тодорхойлуулжээ. Гэтэл нөгөө аяга нь Хятадад тэртээ 1100-аад оны үед хийсэн түүх соёлын ховор эд байж таарсан үүнтэй ижил аягыг Британийн түүхийн музейд хадгалдаг байна. Гэнэтхэн л ховор эд олсон эр аягаа дуудлагаар худалдахад 2,2 сая ам.долларын үнэ хүрчээ.

Шар айрагны амьд үйлдвэр


Техаст амьдардаг 61 настай нэгэн эр ямар ч согтууруулах ундааны төрлийг зүйл хэрэглээгүй байж согтчихдог байжээ. Тэр бүү хэл сүмд мөргөл үйлдэхээр ирээд байхдаа өөрийн мэдэлгүй согтчихсон удаатай гэнэ. Юу ч уугаагүй атлаа яагаад ингэж согтчихоод байсны учрыг тэр эмнэлэгт шинжилгээ хийлгэсний дараа л олж мэджээ. Түүний хоол боловсруулах системд нуугдаж байсан нян яг л архи нэрдэгтэй ижил процесс явуулдгийн улмаас тэрээр дотроо шар айрагтай ижил төстэй согтууруулах төрлийн бодис нэрээд байжээ. Ийм гажиг маш ховор тохиолддог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан