"Америкийн шүтээн" нэвтрүүлгээс од болон гялалзсан дуучин Женнифер Хадсон өөрийн туслах, хамгийн дотны найз Уолтерт зул сарын бэлэг болгон байшин авч өгчээ. Тэрээр Уолтерын байшинтай болсон тухай мэдээг хэрхэн баярлаж хүлээн авч байгаа бичлэгийг "Instagram"-аар олон нийтэд хүргэснээр фэнүүд нь түүний өгөөмөр занг шагширч байна.
Уолтер Уиллиямс бол Женнифер Хадсоны зургадугаар ангиасаа хойш найзалсан, түүнийг урлагт хөл тавихад хамгийн их урам зориг хайрласан хүн нь ажээ. Тэрээр бараг наймдугаар ангиасаа өөрийн сайн дураар Женнифер Хадсоны менежерийн үүргийг гүйцэтгэж, түүний хамгийн хүнд хэцүү цаг үед, дуучин бүсгүйг ээж ах хоёрыгоо бусдын гарт алдах үед ч хажууд нь байсан ганц хүн гэнэ. Тиймээс хамгийн дотны найздаа Женнифер Хадсон ийнхүү өгөөмөр сэтгэлийн гараа сунгаж, өөрийн гэсэн орон гэртэй болгож өгчээ.