Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс орнуудын шинэ жилээ угтдаг сонин уламжлалууд

Нэгэн оноо үдэж нэгэн шинэ жилтэйгээ золгодог баярыг улс орон бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг уламжлалтай. Шашны болоод байгаль цаг уураасаа шалтгаалаад сонин сонин уламжлал ч бий.

1.    Швейцарийн хөдөө нутагт хонх чимэглэл бүхий сүлд мод-шинэ жилийн өвгөн гудамжаар явах нь бүгдэд сайн сайнхныг авчирдаг гэдэг. Тэд дуулж, бүжиглэж хүмүүст идээ ундаа, мөнгө бэлэглэнэ.

2.    Нидерландын хойд нутгийнхан Умардын усанд шумбацгаана. Хойд Америкийн сэлэгчид ч бас л хүйтэн усанд шумбадаг.

3.    Перуд жимстэй сагс, тавиур барьсан эмэгтэйд нутгийн бөө ёс үйлддэг. Перуд шар өнгийг амжилт бүтээлийн өнгө гэдэг болохоор хүмүүс нь шар өнгийн хувцас, усны хувцас өмсөнө.

4.    Хятадад Яншуй гэдэг наадам болж өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр буудаж ёсолдог. Газар газрын жуулчдын үзэх дуртай энэ наадам цагаан сарын шинийн 15-нд болдог.

5.    Бээжинд шинэ жилийн баяраар галан луу бүжиглэнэ. Бөмбөр, таваг нүдэж ирж байгаа оны таагүй явлуудыг зайлуулна. Энэ ёслол мөн л хавартай золгодог цагаан сарын шинийн 15-нд болно

6.    Харин Шотландад шинэ жилийн өмнөхөн Хогномай хэмээх галан наадам болно. Эрэг орчмын хотуудад болдог энэ баяраар гал асаасан сагсыг толгой дээгүүрээ дүүгүүрдэн эргүүлээд сүүлд нь далайд хаядаг. Нэг хэсэг нь үүнийгээ галтай сагс бол нар гээд энэ нь сайни сайхныг авчирдаг гэж тайлбарладаг бол нөгөө зарим нь  галаар хар муу санаа, муу муухайг арилгаж байгаа нь энэ гэж тайлбарладаг.

7.    Нью-Йоркийн Таймс-Скверт шинэ жилээр өргөн зугаалга болж бөмбөлөг хөөргөдөг. Хамгийн анх 1907 оны шинэ жилээр бөмбөлөг хөөргөж байжээ. Тэгэхэд 1,5 метрийн диаметртэй, 25 ваттын 100 чийдэнг төмөр модооор хийсэн бөмбөлөгт бэхэлсэн нь 300 кг жин дарж байсан гэдэг.

8.    Тайчууд шинэ жилийн Сонгкран баяраараа нэг нэг рүүгээ усаар шүршиж баяр талархлаа дэвшүүлдэг. Энд их халуун болохоор Буддагийн илгээсэн хүйтэн ус цацаж нэг нэгэндээ сайн сайхан, амжилт бүтээл бэлэглэдэг байна.

9.    Перуд бас шар айрагтай аяганд өндөгний шар хийгээд түүгээрээ ирж байгаа оны өнгө, төрх төлөвийг таамагладаг уламжлал бий.

10.    ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбургийн гудамжинд шинэ жилийн багт наадам болж бүжиглэцгээнэ.

11.    Төвдүүд шинэ жилийн баяраа Лосар хэмээнэ. Энэ нь баяр гэхээсээ шашны зан үйл маягтай. Үүнийгээ мөн л сарны тооллын цагаан сараар тэмдэглэнэ.

12.    Энэтхэгчүүд Шива бурхны дурсгалд зориулсан хийдийн эргэн тойронд ёслол үйлдэн шинэ оноо угтдаг Данда наадам зохиодог. Энэ наадам 13 хоног үргэлжилнэ.

13.    Перуд шинэ жилээр бурхны дүр харуулсан Экекос хүүхэлдэй ихээр зардаг. Шинэ жилээр хүн бүр зах гарч ирэх жилийн сайн сайхныг бэлгэдсэн хүүхэлдэй авч түүнээ “баярлуулан” бэлэг өгнө. Зарим нь бүр тамхи авч өгнө.

14.    Сумогийн бөхчүүд Токио дахь Меизи Зингу сүмд ёслол үйлдэн шинэ оноо угтдаг.

15.    Андын нурууны эрчүүд уламжлалт Таканакуй наадмын үеэр зодолддог. Таканакуй гэдэг нь “Цус гартал” гэсэн үг гэнэ. Энэ нь хэн нь илүү бяр чадалтайгаа бүсгүйчүүдэд харуулах ёс гэнэ.

16.    Бразилийн Сан-Паулуд шинэ жилээр болдог уламжлалт марафон гүйлт. 2010 оны шинэ жилээр гэхэд л 21 мянган хүн оролцсон.

17.    Туркийн курдууд шинэ жил болох Наврузын баяраар гал дээгүүр харайна. Лалын энэ баярыг Иран, Ажганистан, Азербайжан, Албани, Бахрейн, Гүрж, Туркмен, Тажик, Узбек, Киргик, Казахстанд тэмдэглэдэг.

18.    Белоруст коляд хэмээх уламжлалт баяраараа хүн бүр хундага архи хүртэнэ.

19.    Боливын Самаипате дахь Аймар омгийн бөө шинэ жилийн ёс үйлдэж байна. Аймарын шинэ жил нь нар буцах өдөр тохиож, ирэх улиралд арвин ургац авахыг хүсэн баярладаг.

20.    Эдинбургийн оршин суугчид Гүнжийн гудамжинд цугларан шинэ жилийн дуу дуулан бүжиглэдэг. Шинэ жилийн уламжлалт “Aung Lang Syne” гэдэг энэ дууг шотландын нэрт яруу найрагч Роберт Бернс 1788 онд бичсэн гэдэг.

21.    Вьетнамын иргэд шинэ жилийн гол хоол цагаан будааны хуушуур хийж байна. Энэ хоолонд цагаан будаа, гахайн мах, донг модны навч орно.

22.    Калифорнийн Пасаданд жил бүр болдог “Нэг үндэстэн” жагсаал. Анх энэ жагсаал 1890 онд болсон гэдэг. Жагсаалын үеэр хүмүүс бүжиглэж, янз бүрийн тогоом наадгайгаар тоглон өдөржин зугаална.

23.    Япончууд шинэ жилийн эхний өдөр Канда бурхны сүмд очиж ирж байгаа оны ажил үйл, бизнесээ амжилттай байхыг даатган залбирч мөргөл үйлддэг.

24.    Еврейн шинэ жил Рош Ха-Шаны эхний өдөр Ташлих ёслол үйлдэж байгаа эмэгтэй. Энэ нь шинэ оны эхний өдөр үд дунд далайн эрэг дээр зогсч усанд зүсэм талх юм уу ямар нэгэн идэх юм хаядаг. Энэ нь өнгөрөгч оны таагүй бүхнийг авч оддог гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан