Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ромын пап 2013 оны хамгийн загварлаг эр

Америкийн Esquire сэтгүүл 2013 оны хамгийн загварлаг, моодны эр хүнээр Ромын пап Францискийг нэрлэсэн байна. Сэтгүүлийн онцолсноор бол Ромын пап ямагт өөрийн гэсэн өнгө төрхтэй, гэхдээ дэгжин хувцасладаг гэнэ. Өмнөх пап Иоанн Павел II-ыг хурц улаан гуталтай оршуулсан бол пап Франциск олон нийтийн өмнө гарахдаа ямагт тийм гуталтай явдаг байна. Түүний эдэлж зүүдэг үнэтэй үслэг зах, тансаг зүүлт нь өнөөгийн папыг улам дэгжин харагдуулдаг гэжээ.
2007 онд  Ромын пап Бнедикт XYI мөн энэ сэтгүүлийн шалгаруулалтаар хамгийн дэгжин, загварлаг хувцасладаг эрээр шалгарч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан