Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Орон орны Өвлийн өвгөн ямар байдаг вэ

Нэгэн оноо үдэж шинэ нэгэн жилээ угтдаг шинэ жилийн баяраа улс орон, үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг. Гэхдээ улс үндэстэн, ялангуяа хүйтэн сэрүүний бүсийн орнуудад заавал өвлийн өвгөн байдаг. Түүнийгээ ч өөр өөрийнхөөрөө нэрлэнэ. Азербайжанд  Шахта Баба гэдэг бол орост хүйтний өвөө, францад Пер Ноэль, Японд Сегацу-сан, монголд Өвлийн өвгөн гэх мэтээр..
Үүнчлэн өвлийн өвгөн бүр улс үндэстэн бүрээрээ өөр өөр. Зарим газрынх намбалаг тохь томоотой байхад зарим Санта Клаус хөгжилтэй хөнгөн шингэн. Харин бүгдээрээ багачуудад хайртай, тэдэнд бэлэг өгнө шүү. Бас нэг зүйл нь тэд бүгдээрээ цасан цагаан сахалтай байдаг.

1.    Бурундигийн “Христиан өвөө”. Африкинй христианчууд Санта-Клаусыг хар твиийн хамгийн өндөр, мөнх цастай Килиманжора ууланд амьдардаг гэж итгэдэг.

2.    Хавайн арлын Өвлийн өвгөн
         
3.    Австралийн Санта Клаус

4.    Голландын Синдеркалас шинэ жилийн өмнөхөн Амстердамд хөлөг онгоцоор ирнэ. Харин өөрөө бэлгээ тарадаггүй, тусгай үйлчлэгчид байгаа.

5.    Белорусын Өвлийн өвгөн

6.    Италийн Бабо Натале. Баббо удаан хугацаагаар хойд туйлд амьдарч байгаад финийн Лапландад аятайхан сууцтай болсон гэнэ.

7.    Францын Пер Ноэль. Тэрээр бэлэгтэй сагсаа бариад модон шаахай өмсөн ирж яндангаар орж ирэн гутал, оймсонд хийсэн бэлгээ камин зуухны өмнө тавьдаг гэдэг.

8.    Бельги, Ниделандын Синтаклаас буюу  Синтерклаас. Энд Гэгээн николайн баярыг арванхоёрдугаар сарын 5-нд тэмдэглэдэг.

9.    Ирландын Даиди Ноллаиг.

10.    Кипрт өвлийн өвгөнийг бүгд Василии хэмээн нэрийддэг.

11.    Жинхэнэ орос өвлийн өвгөн буюу хүйтний өвөө.

12.    Энэ бол Санта Клаус. Улаан хүрэм, өмд, өргөн хар бүс, улаан малгай. Цагаан сахал, үс. Хэн бүхний танил өвөө.

13.    Шведийн Өвлийн өвгөн.
     
14.    Оросын олон үндэстэн бас өөр өөр өвлийн өвгөнтэй. Карелийн Паккайне бол залуухан...
        
15.    Монголын өвлийн өвгөн бол малчинтай төстэй. Хөөрөг даалинтай, үстэй дээлтэй.

16.    Якутын Өвлийн өвгөн Эхээ Дьыл буюу Чисхан.  Энэ өвөө бол Кыхын Хотун гэдэг хатантай, Саасчаана, Сайыына болон Кyхyyнэй гэдэг гурван охинтой. Эхээ Дьыл өвөө харин юу эрхэлдгийг мэдэхгүй.

17.    Хятадад бол өвлийн өвгөнийг Дун Че Лао Рен буюу  Шань Дань Лаожен гэнэ.

18.    Финляндад Йоллопукки гэдэг өвгөн эхнэр Мариятайгаа амьдардаг. Түүний унгарын өвлийн өвгөнтэй байгаа зураг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан