Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Муур аварсныхаа төлөө шоронд сууж мэдэх нь

Армийн малын эмчээр ажиллаж байсан Барбара Баланзонийн хэргийг Италийн парламент шинэ жилийн амралтын дараа хэлэлцэж магадгүй байна. Дэслэгч Барбара НАТО-гийн цэргийн бүрэлдхүүнд багтан Косовод ажиллаж байхдаа армийн “зэрлэг амьтантай ойртож, харьцаж болохгүй” гэсэн дүрэм зөрчсөн гэнэ. Харин цэргийн мал эмнэлэгт ажиллаж байсан Барбагийн хэлж байгаагаар бол Агата нэртэй нэгэн муурыг үхлээс аварсан юм байж. “Тэр муур хуучин барилгын дээвэр дээр амьдардаг байсан. Манай тэнд тэнэмэл муур  олон байдаг байсан л даа. Гэтэл Агата муур төрж чадахгүй байсан. Тэгээд л би эмчийнхээ үүргийг биелүүлж түүнээс үхсэн зулзагыг нь гаргаж өгсөн. Хэрэв үхсэн зулзагыг нь гаргаагүй бол тэр муур өөрөө үхэх байсан юм. Энэ бол эмчийн л үүрэг” гэж Барбара хэлж байна.

Парламентын дээд танхим үүнийг хэлэлцээд хууль зөрчсөн гэж үзэн Барбараг буруутай гэвэл нэг жил хүртэл хорих ял авч магадгүй байгаа юм.                                                                                  
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан