Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүсгүйчүүд шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэг вэ

Шинэ он, шинэ жилтэй учран золгох мөч ойртсоор л байна. Европын орнууд хэдийнээ зул сарын баяртайгаа золгож, сүлд модны дор нэр нэрээр нь тавьсан бэлгээ задалсан бол манайд бас ч гэж арай болоогүй байна. Хэн хүний толгойд “За байз, баяраар найз бүсгүйдээ, ээждээ ямар бэлэг өгье дөө” гэсэн бодол эргэлдэж байгаа нь дамжиггүй.
Ирж байгаа 2014 оныг угтаж хайртай бүсгүйдээ, ээждээ юу бэлэглэх вэ, тэгээд.
Нэг их үнэтэй тансаг биш ч гэсэн гайгүй аятайхан, сэтгэлд нь нийцсэн бэлэг л өгмөөр санагдаад байгаа биз дээ. Гэтэл бүсгүйчүүд маань ямар бэлгэнд дуртай юм бол. Гоо сайхны зүйл, үнэртэй ус тун зүгээр гэнэ. AVITO.ru сайтын санал асуулгаар бүсгүйчүүдийн 10 хувь нь ийм бэлэг авах дуртай байдаг гэж гарчээ.
Ээж, эхнэр гээд гэрийн эзэгтэй нарт бол гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, техник тун таатай сэтгэгдэл төрүүлдэг юмсанж. Сүүлийн хэдэн өдөр ч тэд маань баярын ширээн дээрээ юу тавих билээ, ямар салат, зууш хийх билээ гээд тун завгүй байгаа болохоор байнгын ажлыг нь хөнгөлөх ямар нэгэн зүйл аваад хөдөлмөрийн нь фронтод тавьчихвал магнай нь тэнийгээд л явчих юм байна.
Харин залуу бүсгүйчүүд харин юунд илүү сонирхолтой байдаг юм бол. Санал асуулгаас үзэхэдэмэгтэйчүүдийн 15,5 хувь нь хаа нэг тийшээ жуулчлах аяллын бичиг, бэлгийн сертификаттад дуртай гэсэн байна.                                                                 
Бас ээмэг зүүлт зэрэг гоёл чимэглэл, сайхан хувцас бэлгэнд авах ч бас зүгээр шүү хэмээн эмэгтэйчүүдийн 14,6 хувь нь хэлжээ. За тэгээд тансагчууд голдуу 13,1 хувь нь автомашин бэлэглэвэл ч ёстой сайхан даа гэж хариулсан байна гэнэ.
Гэтэл бас  эмэгтэйчүүдийн маань 20,6 хувь нь ямар нэгэн бэлэг сэлт гээд яахав дээ гэж хариулсан байх юм.
2014 он маань дорнын зурхайгаар Морь жил болохоор зурхай төлөгт итгэлтэй бүсгүйчүүдэд энэ төрлийн бэлэг бас тааламжтай байж болох юм. Бэлэг нь биш ч гэсэн бэлгийн уут, хайрцаг нь ийм дүрслэлтэй байвал тэдэнд маань их л таатай санагдана даа.

0 Сэтгэгдэл
Huuhnuudee mongolynhoo tuuhee sudal.
Хамгийн их уншсан