Далайн яст мэлхий, яргай загас өөрийн төрсөн газраа эргэж ирж үр төлөө гаргадаг хэмээн сургуулд заадаг. Тэгвэл аварга загас ч бас тэдэнтэй адил үр төлөө гаргахдаа өөрийн төрсөн газраа олж ирдэг байна. Аварга загасны энэ онцлогийг 1990-ээд оны үед судалгаа хийж байсан эрдэмтэд анх ажигласан байна. Багамын арал хавьцаа төрсөн нэгэн аварга загас хоёр жил тутамд үр төлөө гаргах үеэр эргэж ирж байсныг судлаачид анзаарчээ. Түүнээс хойш аварга загасны биологич Кевин Фелдхейм энэ талаар тусгайлан судалж, аварга загаснуудын байршлыг тогтоох ажлаа эхэлжээ. Тэрээр 18 жилийн турш судалгаа хийхдээ 2000 аварга загасыг хамруулсан бөгөөд үр дүнд нь аварга загас өөрийн төрсөн газраа үр төлөө гаргадгийг баталжээ.