Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нохой яагаад эзнээ дагаж эвшээдэг вэ

Нохой тэжээдэг хүмүүс сайн мэдэх биз ээ. Ноход заримдаа эзнээ эвшээхэд дагаж эвшээдэг. Гэхдээ тэд хөндлөнгийн танихгүй хүний эвшээхэд тэр бүр эвшээдэггүй. Тэгэхээр энэ нь нохой хүнтэй сэтгэл хөдлөлөөрөө хүртэл нарийн холбогдсон байдаг гэсэн үг хэмээн Токиогийн их сургуулийн судлаач Тереза Ромеро хэлж байна. Түүний багийнхан 25 нохой дээр туршилт хийж үзэхэд тэдний ихэнх нь эзнээ дагаж эвшээсэн атлаа танихгүй хүнийг эвшээхэд, мөн хуурамчаар эвшээсэн дүр үзүүлэхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байжээ. Энэ нь нохой, хүн хоёр сэтгэл зүйгээрээ ихээхэн холбоотой байдаг гэдгийн баталгаа хэмээн судлаачид мэдэгдэж байна. Эвшээх гэдэг зөвхөн хүн, шимпанзе, нохой, бабуин сармагчнуудын хувьд л халдварладаг, бусад амьтан биенээ дагаж эвшээдэггүй. Ингэхдээ хүмүүс өөрт хамааралтай, анхаарал тавьдаг хүмүүсээ дагаж эвшээх нь илүү байдаг ажээ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан