Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн
газраас санаачлан жил бүр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе
тэнгийнхнээ хошуучлан, манлайлсан авъяаслаг хүүхдүүдээ оны “Шилдэг
хүүхэд”-ээр шалгаруулдаг. Энэ жилийн нийслэлийн шилдэг хүүхдүүдийг
шалгаруулах ёслолын ажиллагаа 2013 оны 12-р сарын 23-ний өдөр болж, 5
номинациар оны шилдэг хүүхдүүд тодорлоо. Дүүрэг бүрээс нийт 43 хүүхдийн
материалыг ирүүлснээс “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр ХУД-ийн 114-р
сургуулийн 11-р ангийн сурагч Мөнхжанцан овогтой Анхцэцэг, “Шилдэг
авъяаслаг хүүхэд”– ээр БЗД-ийн 33-р сургуулийн 11-р ангийн сурагч
Баярсайхан овогтой Тунгалагтамир, “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр -БГД-ийн
20-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Болд овогтой Цолмон, “Шилдэг
оюунлаг хүүхэд”-ээр ЧД-ийн Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч Ганболд
овогтой Баяржавхлан, “Шилдэг манлайлагч хүүхэд”-ээр Налайх дүүрэг
Голомт цогцолборын 10-р ангийн сурагч Бямбасүрэн овогтой Тэлмүүн нар тус
тус шалгарлаа.