Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк эмэгтэй гэртээ 76 гацуур засчээ

Америкийн Элизабеттауны сувилагч ажилтай Селия Томас шинэ жилийн баярыг тохиолдуулан гэртээ 76 сүлд мод засчээ. Тэрээр энэ ажлаа ердөө Хэллоуиний баярын дараанаас л эхэлсэн гэнэ. “Би гацууруудаа хураахдаа л аль мод хаана, аль өрөөнд байдгийг хайрцган дээр нь бичээд далд хийдэг. Чимэглэлүүд нь ч модтойгоо хамт байдаг болохоор будилах зүйлгүй амар байдаг юм” гэж тэр ярьсан байна. Тэр энэ моднуудаа бүх өрөө, гал тогоо, усны болон ариун цэврийн өрөө, гараждаа хүртэл засдаг байна.
“Хаана л очно тэнд сүлд мод засаатай, гэрэл чимэглэл нь гялалзаж байх нь надад сайхан байдаг. Тэгээд ч сэтгэл өөдрөг шинэ жил сайхан болдог юм” гэж Селия хэлжээ.
Түүний сүлд мод, чимэглэл  бүр өөр өөрийн өнгө төрх, өөр өөрийн түүхтэй. Нэлээд хэдэн мод нь Томасын дөрвөн охин, анхны ачид зориулсан бол нөгөө зарим нь түүний төрөл төрөгсдөд зориулсан байх жишээтэй. Тэрээр энэ сүлд моднуудаа анх гэрлэсэн, 30 жилийн өмнөөс л хадгалж, жил бүр засч иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан