Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурилын үнэ өмнөх долоо хоногоос 1.3-1.8 хувиар өсчээ

Нэгдүгээр гурилын үнэ өмнөх долоо хоногоос 1.3-1.8 хувиар өссөн бол хоёрдугаар зэргийн гурил болон элсэн чихэр, будааны үнэ өнгөрсөн долоо хоногт тогтвортой байлаа хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Энэ сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дунджаас 2.9 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өссөн байна. Гол нэрийн хүнс болох махны бүлгийн үнэ бага зэрэг өссөн бөгөөд адуу болон ямааны махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал гурваас дээш хувиар өсчээ. Хонь болон үхрийн ястай махны үнэ өнгөрсөн долоо хоногт мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулбал үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж. Харин хүнсний ногооны үнэ өнгөрсөн долоо хоногт өссөн. Тодруулбал, төмсний үнэ 13 хувиар , лууван 9.8 хувиар өссөн бөгөөд бусад төрлийн хүнсний ногооны үнэ тогтвортой байгааг Үндэсний Статистикийн Хорооноос онцлов.

0 Сэтгэгдэл
Наймаачид ямар нэг баяр болохоор ядуу ард түмнээ шулах гээд бүх юмныхаа үнийг нэмдэг биздээ. Аргагүй юм даа энэ талаар төр засаг анхаарал хандуулахгүй болохоор дураа дургихаас яахав дээ. гэхдээ энэ нь тэдэндээ хоол болдог болтугай
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан