Монгол улсад 1991 оноос эхлэн “Оны шилдэг хүүхэд”-ийг албан ёсоор шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг гардуулдаг уламжлалтай болсон билээ.Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг хүүхдийг нийт 9 номинациар үндэсний хэмжээнд шалгаруулдаг. Энэ жил 9 номинацид нийт 73 хүүхэд нэр дэвшсэнээс 20 хүүхэд шалгарсан байна. ХТҮГ-ын даргын 2013 оны А/178 дугаар тушаалаар “Оны шилдэг” хүүхдүүдийн нэрсийг баталгаажуулжээ. Өнөөдөр Төрийн ордоны Ёслолын танхимд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг шилдэг хүүхдүүдэд батламж гардууллаа.Оны шилдэгээр шалгарсан хүүхдүүд:
Сурлагын амжилт, танин мэдэхүй номинаци:
1. Бат-Эрдэнийн Намуунтуул МУИС-ийн ОУХС-ийн 1-р курсийн оюутан
2. Амартөгсийн Сүхбат “Олонлог төв” сургуулийн 11б ангийн сурагч
3. Зоригтбаатарын Цэцэгзул “Шинэ Үе” дунд сургуулийн 8а ангийн сурагч,
Урлаг, уран бүтээл номинаци:
4. Ганбатын Чингүүн Хөгжим,бүжгийн коллежийн Сонгодог хөгжмийн 8а ангийн сурагч
Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил номинаци:
5. Баяраагийн Амартүвшин Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 10в ангийн сурагч
6. Энхбаярын Мөнгөнцэцэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р сургуулийн 10б ангийн сурагч
7. Мэндсайханы Батбаяр Баянхонгор аймгийн“Эрдэнэмандал” ахлах сургуулийн 11б ангийн сурагч
8. Энхбаатарын Энхнар Сүхбаатар аймгийнБаруун-Урт сумын 1-р сургуулийн 11в ангийн сурагч
9. Ганбатын Дүүрэнбилэг Хэнтий аймгийнБаянмөнх сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч
10. Энхбатын Төгөлдөр Хэнтий аймгийнБор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11ё ангийн сурагч
11. Пүрвээгийн Энх-ЭрдэнэӨмнөговь аймгийнДаланзадгад сумын 1-р бүрэн дунд сургуулийн 9г ангийн сурагч
12. Гансүхийн Сүхбат Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн“Цэцээ гүн” 59-р сургуулийн 3-р ангийн сурагч,
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн, хамт олны удирдлага, зохион байгуулалт номинаци: /Хүүхдийн оролцоо/
13. Ганбаатарын Амарбаясгалан Нийслэлийн 37-р сургуулийн 10г ангийн сурагч
14. Бат-Эрдэнийн Даваасамбуу Булган аймгийн 1-р сургуулийн 11а ангийн сурагч
Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинаци:
15. Хатанбаатарын Мөнхнаран Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 11г ангийн сурагч
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар номинаци:
16. Ганхуягийн Алтангэрэл Дорнод аймгийнХэрлэн сумын 1-р сургуулийн 9г ангийн сурагч
Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санаачлах онцлог номинаци:
17. ДамдингийнДашдорж Төв аймгийнЗуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн 11в ангийн сурагч
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинаци:
18. Очирын Өнөрсайхан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 11а ангийн сурагч
Эх орны түүх, соёл, өв уламжлал номинаци:
19. Билгээгийн Дэмбэрэлсүрэн Завхан аймгийнУлиастай сумын “Дэвшил” сургуулийн 10б ангийн сурагч
20. Энхбатын Номин-Эрдэнэ Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн 10а ангийн сурагч
Өнөөдөр Төрийн ордоны Ёслолын танхимд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг шилдэг хүүхдүүдэд батламж гардууллаа