Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арслангийнхан азтай, хилэнцийнхэн гэнэтийн бэлгээр дүүрэн байх 2014 оноо угтаарай

Хэдхэн хоногийн дараа 2014 он гарах гэж байна. Ирэх жил эрхэм уншигч таны тавилан төөрөг ямар байхыг өрнийн зурхайчид хэрхэн тодорхойлсныг хүргэж байна.


Хонь (III/21-IV/19)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ


Хониныхны хувьд борви бохис хийлгүй ажиллах, өмнө нь гаргасан алдаагаа засах жил болно. Амжилтад хялбар хүрнэ гэж найдалтгүй. Өөрийн зан авир, биеэ авч яваа байдалдаа дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нэлээдгүй хугацаа зарцуулах байх. Гаргасан дүгнэлтийн зарим нь өөрт чинь таалагдахгүй байх болно.
Гэхдээ 2014 онд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эрч хүч хангалттай байна гэсэн сайн тал бий. Нөхцөл байдал яаж ч өрнөсөн та ядарч туйлдан бууж өгөх хэрэггүй. Тиймээс эрт оройгүй заавал амжилтад хүрнэ.

АЖИЛ ХЭРЭГ
Нэгдүгээр сар таагүй эхлэх болохоор багагүй алдагдал хүлээж магадгүй. Санхүүгийн байдал таагүй байх тул орлогын нэмэлт эх үүсвэр хайх шаардлагатай тулгарна. Хамт олонтой харилцахад олон ээдрээ үүсэх эрсдэлтэй.
Хоёрдугаар сарын дуундуур итгэж найдах хүнгүйгээр бүх л асуудлаа цор ганцаар шийдэхээс өөр аргагүй байдалтай тулгарах, хамгийн хүнд үе байх тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
Гурав ба дөрөвдүгээр сар нь амжилт ба бүтэлгүйтэл хоёр алагчлан ирэх үе. Нэлээд тогтворгүй үе байх ч танд өөрийгөө сайн талаас нь харуулах боломж багагүй гарах тул таатай санагдаж болох юм.
Таваас долдугаар сар нь амжилтаар дүүрэн байх онцлогтой. Тиймээс тайван ажиллаж, санхүүгийн асуудлаа нэг мөр шийдэж болно. Найм, ес, аравдугаар сар нь ахиад л ээдрээтэй үе байх нь. Гол нь шалтгаан нь зорилгоо буруу тодорхойлсон, өөрт хэрэггүй зүйлээ олж авахад хүчээ дэмий тарамдах эрсдэл өндөр. Үүнээс болж оны сүүлээр ихэд ядарч туйлдах бололтой. Гэхдээ оны сүүлээр од эрхсийн байрлал танд ашигтайгаар эргэн олон боломж нээгдэнэ.

ЭРҮҮЛ МЭНД
Ирэх жилийн эрүүл мэндтэй холбоотой тулгарах хамгийн том асуудал нь эмчид очихоос цааргалдагтай чинь холбоотой. Тиймээс эрүүл мэнддээ илүүтэй хариуцлагатай хандаж, шаардлагатай үед эмчид цаг алдалгүй үзүүлж байвал элдэв хүндрэл гэлгүй эрүүл саруул явах боломжтой болно. Уушгиндаа онцгой анхаарах хэрэгтэй.


ҮХЭР (IV/20-V/20)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ


Таныг гэнэтийн бэлгээр дүүрэн жил угтаж байна. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөхийн дээр зөвлөгөө өгөх, туламж үзүүлэх хүн тэр бүр таарахгүй болохоор өөрөө самбаачлан богино хугацаанд шийдвэр гаргах хэрэг олонтаа гарна. Энэ жил болох үйл явдал таныг илүү уян хатан, хүлээцтэй хүн болгож сургах байх. Шаардлагатай газар заримдаа буулт хийсэн нь ашигтай гэдгийг хэдий чинээ хурдан ойлгоно тэр чинээгээр амжилтад богино хугацаанд хүрнэ.  
2014 он нь уран бүтээлч хүмүүст санаа оноогоо хэрэгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд тийм ч таатай биш жил. Учир нь, алдагдал хүлээх, амьдрах эрч хүчээ алдахад хүргэх хуурамч замаар явах аюул өндөр. Багагүй хөрөнгө оруулалт шаардсан ажлыг хэрэгжүүлэх гэхэд мөнгө хүрэлцэхгүй, хаанаас олохоо мэдэхгүй, эсвэл байгаа бүхнээ эрсдэлд оруулахаас зайлсхийх гэх мэтээр асуудал тулгарна.

АЖИЛ ХЭРЭГ
Ажил хэргийн үүднээс авч үзвэл 2014 оны эхний хагас бараг бүхэлдээ ээдрээтэй байх төлөвтэй. Ажил мэргэжилтэй холбоотойгоор өмнө тань нээгдэж байгаа боломж их л сайхан санагдах байх. Гэхдээ тэдгээрийг хэрэгжүүлж эхэлмэгц тийм ч амар зүйл биш, атаатан жөтөөтнүүд заль мэх ихтэй байгааг ойлгоно.
Дараа жил таны өмнө тулгарах өөр нэг асуудал бол ивээлд нь багтана гэж найдаж байсан хүмүүстэй харилцахад тулгарах хүндрэл. Ийм хүмүүсийн арга эвийг олоод сурчихвал сайн ч гэлээ амаргүй байх болно.
Оны хоёр дахь хагас гэхэд та амар хялбар олдох зүйл үгүй гэдгийг ойлгон дайчин, шийдэмгий болох  тул ерөнхий төлөвдөө арай л хялбар болж ирнэ.
Наймдугаар сард урьд нь та зөвхөн мөрөөдөхөөс цаашгүй байсан боломжтой тулгарна. Дараагийн саруудад хүнд ээдрээ, асуудал багатай харьцангуй тайван өнгөрнө. Харин таны гаргах амжилтын цар хүрээний хувьд түүний төлөө өөрийн зарчмаа золигт гаргаж, өөрөө өөрийгөө хуурч чадах эсэхээс олон зүйл шалтгаална.

ЭРҮҮЛ МЭНД
2014 онд та өөрийн биеийн боломж, чадлыг хэтрүүлэн ойлгох хандлагатай байгаагаас ядаргаанд ортол ажиллах эрсдэлтэй байна. Спортоор хичээлэхэд ч хүртэл ялгаагүй. Энэ салбарт ч хэмжээ хязгааргүй их зүйл хийх гэж зүтгэж магадгүй бололтой. Үр дүнд нь дархлаа сулрах, архаг хууч сэдрэх гээд тун таагүй зүйлстэй тулгарах нь. Хамгийн таагүй нь эрч хүчээ алдсанаас байнгын ядаргаанд орох эрсдэл өндөр байна. Харамсалтай нь, яг ийм нөхцөл байдалд үхрийн ордны олон хүн архи, согтууруулах ундаа хэрэглэх тайвшрах, алжаалаа тайлах гээд улам таагүй байдалд ордог. Ядаргааг өөр байдлаар тайлах арга зам хайсан нь дээр.



ИХЭР (V/21-VI/21)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Тогтвортой, тайван байхыг хүсч байсан яг тэр салбарт чинь энэ жил ихээхэн өөрчлөлт гарна. “Галзуу хулгана” дээр суусан мэт эдгээр өөрчлөлтүүдэд мэдээж өөрийн гэсэн нааштай зүйл байгаа. Наад зах нь яах ийхийн зуургүй шил шилээ даган болж байгаа үйл явдлын учрыг олох гэж та өөрийн бүх авьяас чадвараа бүрэн дайчилж, ашиглана. Гэхдээ та азын тэнгэр харьж магадгүй хэмээн ихэд болгоомжилж, байнга таагүй зүйл хүлээснээс мэдрэлийн системдээ багагүй хор хүргэж байна. Ялангуяа оны дундуур мэдрэлийн ядаргаа, хэт стресст орох эрсдэл хамгийн өндөр байна. Тиймээс яг тэр үед л стресстэй тэмцэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гадна орчин, тойрно хүрээллээ өөрчлөн шинэ мэдрэмж, шинэ зүйл үзэж харан сэтгэл санаагаа амраахын тулд аялалд явбал зохистой.

АЖИЛ ХЭРЭГ
Шинэ он таныг хэр зэрэг самбаатай, овсгоотой хүн болохыг нь шалгаж эхэлнэ. Энэ шалгалт нэгдүгээр сарын турш явагдана. Заримдаа бүтэлтэй явж байгаа зүйл огт байхгүй мэт санагдаж ч магадгүй. Яг ийм үед бууж өгөлгүй үргэлжлүүлэн тууштай ажиллаж чадвал сөрөг, таагүй нөлөөллийг аюулгүй болгох аргыг олж чадна. Ихрийн ордны олон хүний ажил мэргэжилтэй нь холбоотой, өөрийгөө бүрэн утгаар нь нээн харуулах боломж олгодог тийм салбарын үүд нь нээгдэнэ. Ийм боломж орж ирж байхад алдахгүй байх хэрэгтэй.
Тиймээс хүссэнээ авахын тулд бага гэлтгүй түрэмгий, жинхэнэ дайчин байж чадвал ямар ч саадыг даван гарна.
Дөрвөөс есдүгээр сар хүртэл мэдээлэл таны хувьд хамгийн нандин үнэт зүйл болно. Хэрэгтэй мэдээллийг яг цагт авч чадюал хүссэн болгондоо хүрч чадна. Авч чадахгүй, сайн шалгаагүй мэдээллийг ашиглавал буруу замаар будаа тээгээд эцэст нь илүү их алдагдалд орохгүйн тулд сэхээ авах завгүй ажиллах шаардлагатай тулгарна.
Оны сүүлийн хэдэн сард та амжилтад хүрэхийн тулд уйгагүй ажиллахаас өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон байх тул харьцангуй тайван, нааштай өнгөрнө. Бүх зүйлээ хаяад тайван суух хүсэл тулгарсан ч ажиллаад л байх хэрэгтэй. Эдгээр сард таны хүрэх амжилтын хэмжээ гаргаж байгаа хүчин чармайлтаас шууд хамааралтай байх болно.

ЭРҮҮЛ МЭНД
Та дуртай зүйлээ хэтрүүлэх гээд байдаг нь 2014 онд эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх гол шалтгаан байх болно. Хэтрүүлэн идэх, өдрийн буруу дэглэм барих, согтууруулах ундаа хэрэглэх нь ямар таагүй үр дүнд хүргэх талаар олон зүйл нурших нь илүүц биз. Та яг одооноос эхлэн амьдралын эрүүл саруул хэв маягт өөрийгөө дасгаж эхэл. Тэгвэл ирэх жил тулгарах олон саадыг хялбар давж, сэтгэл санаа бие махбод тань ч сайхан байна.



МЭЛХИЙ (VI/22-VII/22)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ жил бол оюун ухаанаа хөгжүүлэх төдийгүй сэтгэлийн шархнаасаа ангижрах жил гэж болно. Өнгөрсөн жил таныг шаналгаж, зовоож байсан үйл явдлын талаар дахин эргэцүүлэн бодож, өөр өнцгөөс харвал тэр бүхэнд тэгтэл их зовж, шаналаад байх шаардлагагүй байсан гэдгийг аяндаа ойлгох боломжтой.
Ирээдүйдээ бат итгэлтэй болох хүртэл мэдээж тодорхой хугацаа шаардлагатай. 2014 оны эхээр мэлхийн ордныхон төлөвлөгөөгөө их болгоомжтой гаргахын сацуу зөвхөн өөрийн хүчинд л найдна. Ингээд нэг амжилтыг залган өөр нэг амжилт ирсээр ирээдүйдээ өөдрөг байдлаар хандаж эхлэх нь мэдээж. Яг энэ үед л амьдралын бүх л салбарт өмнөө илүү өндөр зорилт тавьж зүтгэх хэрэгтэй. Үр дүн нь зөвхөн таны тууштай, шаргуу байдлаас хамаарна.

АЖИЛ ХЭРЭГ
Оны эхний гурван сар өөр хоорондоо зөрчилтэй, нэгнээ үгүйсгэсэн үйл явдлаар арвин байна. Тиймээс энэ хугацаанд ямар ч сайн, нарийвчлан боловсруулсан төлөвлөгөөтэй байлаа гээд түүнээ дагахад маш хүнд болж ирнэ. Заримдаа гарцаагүй сүйрлээ, ямар ч найдваргүй гэж болохоор нөхцөл байдал үүсч ингээд балардаг юм гэсэн бодол төрөх үе ч байна. Гэхдээ, нэг нэгнээ үгүйсгэсэн олон үйл явдал дараалж байгаа болохоор байдал яах ийхийн зуургүй өөрчлөгдөн та хүрсэн өндөрлөг дээрээсөө өчигдрийн бүтэлтгүйтлүүдээ тайван хараад сууж байх болно.
Дөрөвдүгээр сард байдал тогтвортой болох бөгөөд ер нь, цаашид хаашаа яаж явах чиг, баримжаатай болно. Мэлхийн ордны цөөнгүй хүн өөр ажил, мэргэжлийн салбарт хүчээ үзэхээр шийдэж, урьд нь ажиллаж байснаасаа огт өөр салбарт ажиллаж эхэлж магадгүй. Тав, зургаа, долдугаар сард гойд ялалт байгуулахгүй ч үйл явдал ерөнхий төлөвдөө чамлаад байхааргүй байна.
Оны хоёрдугаар хагас ямаршуу байдлаар өнгөрөх нь найдвартай холбоотон олж, түүнээ зөв ашиглаж чадах эсэхээс ихээхэн шалтгаална гэдгийг санаж явахад илүүдэхгүй байх.

ЭРҮҮЛ МЭНД
2014 хүнд өвчин эмгэг гэсэн таагүй зүйлтэй учрахгүй бололтой. Гэхдээ л хүнд эмгэгээс зайлсхийхийн тулд төлөвлөгөөт хагалгаанд орох гэх мэт зүйлс хийлгэх шаардлага гарах магадлал байна. Энэ жилийг биеийн жингээ тогтоох, нуруу ба үе мөчний өвдөлтөөс салах гэх мэтээр бие махбодио илааршуулахад зориулж болно. Ачааллыг нь тааруулан спортоор тогтмол хичээллэвэл бие төдийгүй сэтгэл санаанд тань сайнаар нөлөөлнө.




АРСЛАН (VII/23-VIII/22)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Таны хувьд 2014 он азтай, амжилттай жил болно. Урьд бэлдсэн, зэхсэн зүйлээ бүгдийг нь амжилттай хэрэгжүүлэх боломж гарах төдийгүй үр дүн нь таны тооцоолж байснаас давж гарах магадлал тун өндөр байна. Тиймээс энэ оны таны хувьд өргөн цар хүрээтэй, далаацтай үйл ажиллагаа явуулах жил. Харин ингэж өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахдаа орчин тойрныхоо хүмүүсийн ашиг сонирхлыг бодолцохыг хичээгээрэй. Эс тэгвэл тун ч олон дайсантай болж магадгүйг бодолцоорой.
2014 онд таны өмнө тавигдсан өөр нэг чухал зорилт бол мэргэшлээ дээшлүүлэх, шинэ дадалтай болох, оюун ухааныхаа цар хүрээг нэмэх гэдгийг мартаж болохгүй. Анх удаа, эсвэл давтан дээд боловсролтой болох талаар бодож байсан, магистр, докторын цол хамгаалах төлөвлөгөөтэй явсан бол эхлүүлдэг жил нь иржээ.
Энэ жил нь мөн өөрийн гэсэн бизнес нээхэд таатай. Ялангуяа, урлагийн бүтээлийн арилжаа наймаанд ээлтэй жил. Харин хувиар бизнес эрхлэх хүсэлгүй, дадалгүй хүмүүс бол гэр бүлтэй болох талаар чармайлт гаргаж болно.  2014 он үүнд ээлтэй.

АЖИЛ ХЭРЭГ
Нэгдүгээр сард тайван, намбатай байхыг хичээгээрэй. Хүрсэн амжилт тань ямар ч лут байсан тайван байхыг л хичээ. 2014 оны нэгдүгээр сар нь таны хувьд цаашид ямар ч ээдрээ, саад бэрхшээл тулгарсан ганхалгүй тэсч үлдэх тулгын чулуу, сууриа бэлдэх цаг юм шүү. Хоёрдугаар сараас эхлэн таны ажил мэргэжлийн дадал, туршлага, боловсрол чадвар тун хатуу сорил, шалгалтыг давж гарах хэрэгтэй болно. Мөн энэ үед дэмжлэг, туслалцаагүй цор ганцаар үлдэх тул хар толгойдоо найдахаас өөр аргагүй болно. Байдал ерөнхий төлөвдөө таагүй.
Харин гуравдугаар сард нааштай өөрчлөлтүүд гарах ч өрсөлдөгч нар тань таныг зүгээр байлгахгүй болохоор санаа зовох, анхаарах зүйл мундахгүй. Шалгалт сорилын дараагийн үе нь зун цаг. Зургаадугаар сард л та ээлжит сорилын өмнө амсхийж, хүчээ сэлгэх боломжтой болно.
Харин намар байдал жинхэнэ нааштайгаар өөрчлөгдөнө. Намрын сарууд лавшрах тусам л нааштай өөрчлөлтийн нөлөө хүчтэй мэдрэгдэнэ. Тиймээс танд бизнесээ тэлэх, шинээр нээх, ажлаа өөрчлөх, арилжаа наймааны салбарт ажиллах гэх мэт төлөвлөгөө бий бол 2014 оны намар хүртэл хойшлуулбал дээр.

ЭРҮҮЛ МЭНД
Та өөрийгөө ямар ч өвчин эмгэг тусахгүй, төмөр шиг биетэй гэдэгтээ бат итгэсэн хэвээр байгаа бололтой. Гэхдээ байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. 2014 онд таны бие махбодь эмзэг болох тул хэтрүүлэх хэрэггүй. Тиймээс биеэ бодох хэрэгтэй. Эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, ханиад томуунаас сэргийлсэн вакцин, дархлаа сэргээх эмчилгээ зэрэгт явж байхад илүүдэхгүй.


ОХИН (VIII/23-IX/22)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ онд таны хэрэгжүүлэх ёстой гол зорилтын нэг нь орчин тойрны хүмүүстэйгээр шинэ харилцаа үүсгэх. Тиймээс харилцаанд өөрийн баримталж, дагаж сурсан зарчим, биеэ авч явах байдлаа өөрчлөхийг хичээ. Гэхдээ энэ тийм ч амаргүй зүйл болохоор цөөнгүй алдаа гаргаж, бүдчиж байж л шинэ байдалдаа дасах болов уу. Гэхдээ алдааг хамгийн цөөн, бага болгох бүх боломж, чадвар танд байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
Энэ оны бас нэг онцлог нь өөр улсад очих, гэрлэх, гэрлэлтээ цуцлуулах, бусад салбарт ажиллах гэх мэтээр амьдралаа эрс өөрчлөх санал танд цөөнгүй ирнэ. Ямар сонголт хийх зөвхөн таны дурын хэрэг. Гэхдээ л эрс өөрчлөгдлөө гээд хуучин асуудлууд шийдэгдэхгүйн дээр шинэ асуудлууд бий болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй л байх.

АЖИЛ ХЭРЭГ
Оны турш нааштай, эерэг нөлөө давамгайлах болохоор ажил мэргэжилтэй холбоотой амжилт бүтээл арвин байх болно. Ингэлээ гээд ямар ч асуудалтай, ээдрээтэй тулгарахгүй гэсэн үг биш. Жишээлэхэд, зургаа ба долдугаар сар, есдүгээр сард бэрхшээл тулгарна. Гэхдээ л таны амжилт бүтээл, ялалтын тоо, ач холбогдол нь ялагдлуудаас хавьгүй давж гарах юм байна.
Шинэ юм эхлүүлэхэд таатай жил. Жишээлэхэд, өөрийн гэсэн бизнестэй болох ч гэх юм уу. Үүнд, од эрхсийн нааштай байрлал гэхээс илүүтэйгээр ямар ч тохиолдолд найдаж болох холбоотнуудыг олны дундаас олж чадахтай тань холбоотой байх болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Энд мөн нөлөө бүхий ивээн тэтгэгч, дэмжигч нарын тухай хэлэлгүй өнгөрч болохгүй. Тийм хүмүүстэй та танилцах ч хэрэг болж, тус гуйх шаардлага бараг л гарахгүй байх. Тиймээс хэн нэгнийг анхаарлыг татах гэж үхэн хатан зүтгэх онц шаардлага байхгүй.

ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндэд тань нүүрлэсэн онцгой аюул алга. Эрүүл саруул амьдралын хэв маягийг баримталж, биеэ гамнаад яваад байвал 2014 онд хүнд бүү хэл хөнгөн хамрын ханиад ч тусахгүй байх боломжтой. Гэхдээ охины ордны хүмүүс эсрэг хүйсний хүмүүсийг маш ихээр татах тул хардалт сэрдэлттэй тулгарах стрессээс хэрхэн зайлсхийх талаар эртнээс бодож үзэхэд илүүдэхгүй байх.



ЖИНЛҮҮР (IX/23-X/22)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ онц гойд өөрчлөлт гарахгүй ч цаашид таны амьдралын өрнөх ерөнхий төлөв чиглэл гарч ирэх бололтой. Жинлүүрийнхэн гол төлөв чухал шийдвэр гаргахаас зайлсхийж, хэн нэгний гаргасан замаар явах эсвэл үлгэр дуурайлал, жишээг сонгож авдаг. Зөв л сонгож чадсан бол энэ бүхэнд муу зүйл огт байхгүй нь мэдээж.
Гэхдээ энэ жил та гадны нөлөөөнд дэндүү автамтгай болж ирнэ гэдгээ сайн бодолцох, тоох хэрэгтэй шүү. Ийнхүү гадны нөлөөнд автамтгай болсноор та хамгийн сүүлийн үеийн загварын эд зүйлс авна, өөрийг боловсруулах хөгжүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн хэв маягийг дагана, ажлын нэр хүнд гээч зүйл ажлаас авдаг таашаас илүү чухал болж ирнэ. Энэ бүхнээс болж жинлүүрийн ордны цөөнгүй хүн олны аясаар явахад багагүй цаг зарцуулж байгаад дараа нь л өөрийн бодит зорилгодоо хүрэх гэж цаг зав гаргах хэрэгтэйг мэдэрнэ. Энэ бол бүгдийг шинээр эхэлж байгаа л гэсэн үг.

АЖИЛ ХЭРЭГ
2014 оны нэг ба хоёрдугаар сар түгшүүртэй, ээдрээтэй. Нэг талаас энэ хоёр сард олон шинэ санаа төрж, ажилдаа шинэ чиглэл нээх гэх мэт нааштай зүйл байна. Гэхдээ нөгөө талаас ажил хэргийн холбоотой маргаан, санхүүгийн бэрхшээл, хууль зүйн асуудал гээд олон таагүй зүйл байна.
Ийм их ээдрээг давж гарсны дараа харьцангүй тайван өнгөрөх гуравдугаар сар таны хувьд бүхэлдээ амралтын өдөр шиг л санагдах байх. Дашрамд амралтын талаар бодож байсан хүмүүс энэ сард төлөвлөхөд зүгээр.
Дөрөвдүгээр сар нь нааштай, амжилт ба үр бүтээл арвинтай байх тул өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Тэгээд ч ингэж үр бүтээлтэй, амжилттай ажиллах боломж зөвхөн оны сүүлээр л бий болно.
Таваас аравдугаар сард та шинэ зүйлд суралцахаас хойрголох,  шаардлага өндөртэй хүнтэй хамтран ажиллахаас татгалзах гэх мэтээр өөрөө өөртөө түвэг удаж магадгүй.

ЭРҮҮЛ МЭНД
Биеийн эсэргүүцэл, дархлаа ерөнхий төлөвдөө сулрах болохоор үүнээс өмнөх жилээс илүү олон удаа өвдөх эрсдэлтэй тулгарах бололтой. Эдгээрээс юуны түрүүнд ханиад томуу гэх мэт уушигны хөнгөн эмгэг тусах магадлал өндөр байна. Гэхдээ заавал ажиллах хэрэгтэй гээд өвчин туссан ч тоохгүй зүтгээд байх хэрэггүй гэдгийг од эрхсийн байрлал харуулж байгааг бодолцоорой. Биеийн эсэргүүцэл тань сул байгаа шүү. Бүр хүнд байдалд орохоос зайлсхий.



ХИЛЭНЦ (X/23-XI/21)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ онд та төсөөлж байснаас хавьгүй олон гэнэтийн бэлэгтэй таарах бололтой. Энэ ордны дийлэнх хүний хувьд дэндүү амархан амжилтад хүрээд байгаа мэт сэтгэгдэл төрж, үүнээс улбаалаад дандаа ингээд тогтвортой сайхан явахгүй гэсэн хар, эргэлзээ төрнө. Ингэж эргэлзэх, тээнэгэлзэж сандрах хэрэггүй. Таны нэгэнт хүрсэн амжилтыг хэн ч булааж авахгүй. Харин шинэ амжилтын төлөө урагшилж байхдаа уулзаж, танилцаж, холбоотой ажиллаж байгаа хүмүүстэйгээ болгоомжтой харилцахад онцгой анхаарч байгаарай. Энэ бол чухал гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна.

АЖИЛ ХЭРЭГ
Нэгээс гуравдугаар сар хүртэл тайван, таашаалтай ажиллаж болно. Хийж байгаа ажлаасаа үнэхээр таашаал авч байгаа болохоор шинэ санаа, шинэ бодол хангалттай олон байх болно. Хамт ажилладаг хүмүүс, ажил хэргийн түншүүд тань аяндаа таныг анхаарч тойрч эхэлнэ. Таны ажилдаа автсан, шимтсэн байдал бүгдийг татах болохоор удалгүй санаа нэгтнүүд туслах уу, ивээн тэтгэгсэдээр хүрээлүүлэн байна.
Гэхдээ дөрөвдүгээр сар гэхэд тэд бүгд бутарч алга болох магадлал өндөр байгаа тул энэ бүх ашигтай холбоо сүлбээг богино хугацаанд дээд зэргийн ашигтай, үр дүнтэйгээр ашиглахыг хичээх хэрэгтэй. Ямар ч амлалт энэ тэр хэрэггүй, зөвхөн одоо, өнөөдөр хэрэгжих зүйлд анхаарна гэсэн үг.
Таваас наймдугаар саруудын хооронд хоорондоо зөрчилтэй, ээдрээтэй үйл явдал олон гарна. Урьд сайн тооцолгүй орхисон эмзэг, сул газар болгонд цохилт ирэх болохоор тэр болгоныг нөхөж янзлах гэж багагүй цаг, чадвар зарцуулах хэрэгтэй болно. Гэхдээ эдгээр сард амжилт огт гаргахгүй гэсэн үг биш. Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө 100 хувь, түүнээс ч илүү дайчлах шаардлагатай.
Оны сүүлийн сарууд тайван байна. Амжилт гээд байхаар зүйл цөөн ч ялагдал, бүтэлтгүйтэл ч бас байхгүй болохоор л тайван гэж байгаа юм.

ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавиарай. Замдаа таарсан ямар ч саадыг бут цохиод гарчих эрч хүчтэй мэт санагдаж байж болох. Гэхдээ ингэлээ гээд биеэ бодохгүй байж болохгүй. Юуны түрүүнд үе мөчиндөө анхаар. Хэт ачаалал авахаас зайлсхий. Хоногийн ачаалал ч тэр, өдрийн дэглэм ч бүгдийг тохируулж байхыг хичээгээрэй.



НУМ (XI/22-XII/21)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Юу ч болж байсан сандарч, тэвдэх хэрэггүй. Учир нь, 2014 он таны хувьд цочроо, ээдрээгээр дүүрэн байх төлөвтэй. Гэхдээ нумын ордныхон төрөлхийн дайчин зан чанартай болохоор тэр бүхнээс айж сандрах хэрэггүй. Хамгийн гол нь энэ жил амжилтад хүрэхийн тулд юм болгоны төлөө тэмцэх, тулалдах хэрэгтэй болно гэдэгт л өөрийгөө бэлд. Заримдаа бүр найз нөхөр, холбоотон гэж бодож явсан хүмүүстэй тэмцэх хэрэг гарна гэдэгт бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
2014 онд таныг тойрон хүрээлдэг хүмүүс өөрчлөгдөнө. Хүмүүстэй харилцах таны хандлага, харилцаа ч өөрчлөгдөх төлөвтэй. Эртний найз чинь гэнэт дайсан болон хувирч харин дайсан чинь гэнэт нөхөр шиг зан гаргахыг үгүйсгэхгүй.
Та шинэ зорилго, шинэ үнэт зүйлстэй болох тул зан аашинд тань ч багагүй өөрчлөлт гарч магадгүй.

АЖИЛ ХЭРЭГ
Оны эхэн үе ажил мэргэжлийн үүднээс нааштай байна. Нөлөө бүхий хүмүүстэй харилцахтай холбоотой бэрхшээл, үл ойлголцол гарах ч та өөрийн  төлөвлөж байснаас хамаагүй их амжилтад хүрнэ. Нэгдүгээр сард таны имиж, өөрийгөө зөв танилцуулж ойлгуулж чадах эсэх, мэргэжлийн чадвараа хэрэгтэй үед харуулах эсэхээс маш их зүйл хамаарна. Санхүүгийн хувьд ч амжилттай байх ч хожим хөрөнгө оруулалт хийхэд хэрэг болох тул мөнгөө хамаагүй үрэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хоёр ба гуравдугаар сар ямар болж өнгөрөх нь таны биеэ авч явах байдлаас ихээхэн хамаарна. Бусдыг манлайлах гэж хэт улайрах, бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж явцуурах нь ажил хэргийн харилцаа ба хамт олон дунд зөрчил үүсэхэд хүргэдэг. Үүнээс гадна энэ хоёр сард санхүүтэй холбоотой юм болгонд туйлын болгоомжтой байх хэрэгтэй.
Дөрөвдүгээр сар тайван өнгөрөх бөгөөд 2013 оны сүүлээр амжилтад хүрнэ гэж нэг их найдалгүйгээр гаргаж байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Тав ба зургаадугаар сард арилжаа наймаа, зуучлах үйл ажиллагаанд нааштай ч мэдээлэл түгээхтэй холбоотой салбарын хүмүүст тийм ч нааштай биш. Мөн оюутан сурагчид ч багагүй бэрхшээлтэй тулгарна гэдэгт бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
Наймаас арванхоёрдугаар сарыг ерөнхий төлөвдөө нааштай гэж болно. Од эрхсийн байрлал таны ажил мэргэжилтэй холбоотой санаачлагыг дэмжих ч өдөр шөнөгүй, борви бохис хийлгүй ажилласан хүмүүст өндөр амжилт амлаж байна. ерөнхий төлөвдөө эдгээр сард ажил мэргэжлийн ачаалал асар их нэмэгдэх болохоор бүх анхаарлаа ажилдаа чиглүүлэхээс өөр арагагүй болно. Арванхоёрдугаар сарын сүүлээр оны турш хийсэн зүйлээ дүгнэхдээ ямар их зүйл амжуулсан, олон зүйл суралцсан болохоо ойлгоод өөрөө ч гайхаж магадгүй. 2014 онд олж авсан туршлага дараа нь нэг бус удаа таны аминд орно.

ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндтэй холбоотой асуудал оны туршид нэг бус удаа үүсэх бололтой. Гэхдээ тухай бүрт тулгарсан асуудал тийм ч ноцтой биш байх аж. Энэ ордны хүмүүс эмчид хандалгүйгээр өөрөө өөрийгөө эмчлэх гэх, бөө эсвэл үзмэрч, домч гэх мэт хүмүүст хандах гэдэг. Хүний өөрийн хувийн сонголт болохоор муу зүйл огт байхгүй ч энэ мэт зүйлс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хөнгөн эмгэгийн илаарших явцыг хөнгөлөхөд л тус болно гэдгийг анхаарахад илүүдэхгүй байх. Тиймээс өвчин туссан бол мэргэжлийн эмчид алгуурлалгүй үзүүлж байхаа мартуузай.
Оны хоёр дахь хагаст мэс ажилбар хийх шаардлагатай тулгарах эрсдэл өндөр байна. Ямар ч байсан ийм шаардлага тулгарвал мэс ажилбар амжилттай явагдах бөгөөд та богино хугацаанд эргээд ажлын чадвартай болно.



МАТАР (XII/22-I/19)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Таны хувьд 2014 оны үйл явдал нь өмнөх 2013 онд болж өнгөрсөн бүхэнтэй нягт холбоотой. Өөрөөр хэлбэл эрс шинэчлэл, өөрчлөлт авчрахгүй. Харин өмнө нь баримжаа төдий байсан зүйлс тодорч, хэрэгжүүлэх боломж гарна. Та өнгөрсөн жилийн төлөвлөгөө, Ерөнхий төлөв чиг хандлагад баригдахыг хүсэхгүй бөгөөд шинэ өндөрлөг, шинэ төвшинд гарахыг чармайна.
Үр дүнд нь зарим зүйлээ бодитоор хэрэгжүүлж чадах ч дэндүү их хүч, цаг хугацаа зарцуулж таарах бололтой. Гэхдээ та зарим зүйлд хэт анхаарал тавьж, заримыг нь бүр орхигдуулан тууштай бус хандаж эхэлнэ. Үр дүнд нь хамгийн таагүй үед дутуу орхисон ажлаа гүйцээж хийх, шийдэлгүй орхисон асуудлаа шийдэх шаардлагатай тулгарна. Энэ мэтээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн байдалд орохгүй гэвэл тууштай, хянамгай, анхааралтай байх шаардлагатай.

АЖИЛ ХЭРЭГ
Нэг ба хоёрдугаар сард нь танаас юм болгон дээр, ялангуяа ажил мэргэжилтэй холбоотой зүйл дээр болгоомж, хянгамгай байдал шаардах тул эрс шийдэмгий алхам хийхгүй байсан нь дээр. Бизнесмэнүүд ноцтой асуудалтай тулгарч, зарим эх орлогын шинэ эх сурвалжын эрэлд гарч магадгүй. Од эрхсийн таагүй байрлалаас үүдэлтэй нөлөө улам бүр хүчтэй болох тул хэдий их тууштай, шаргуу байлааа ч алдагдлаас бүрэн зайлах боломжгүй, зөвхөн аль болох багасгах чиглэлд л үр дүнд хүрэх боломжтой.
Гуравдугаар сарыг дээд зэргийг үр бүтээлтэй байлгахад онцгой анхаар. Дараа дараагийн сард танд маш их хэрэг болох найдвартай бөгөөд баталгаатай суурь бий болгоход энэ хугацааг зориулсан нь дээр. Санхүүд нааштай өөрчлөлт гарч магадгүй. Онцын шаардлагагүй зүйлсийг сэтгэлийн хөдлөлд автан худалдан авахаас зайлсхий. Зөвхөн гарцаагүй хэрэгтэй гэсэн зүйлсээ авч болно.
Дөрвөөс наймдугаар сар хүртэлх хугацаа нь таны хувьд өмнө тавьсан зорилго тань хэр үнэн зөв, бодит байдалд нийцсэнийг шалгах сорилын үе болно. Биелүүлэхэд бодит боломж чадвар хүрэлцэхгүй зүйлийн араас хөөцөлдсөн хүн бүтэлгүйтэнэ.
Есдүгээр сар нь томоохон ажил ба аймшигтай бүтэлтгүйтэл хоёр аль нь ч таарч болох сар. Бүх зүйл таны болгоомжлол, түшиж тулж болох холбоотноор хэнийг сонгосноос шалтгаална. Таны өгсөн даалгаврыг зохих ёсоор нь хийж чадах хүмүүс хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Арав, арваннэг, арванхоёрдугаар сард нь ажил хэргийн хувьд сайн байна. Амжилттай бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой ажил хэргийн шинэ төлөвлөгөө гарч ирнэ.

ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн хувьд энэ он нь тийм ч таатай биш жил. Бие махбодьтой холбоотой бэрхшээлтэй олонтаа таарна. Гэхдээ эрүүл саруул амьдралын хэв маягийг баримталж, ачааллаа зөв тохируулан, амарч хүчээ сэлгэж байх талаар мартахгүй явж чадвал ноцтой асуудалтай тулгарахгүй.



ХУМХ (I/20-II/18)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Та 2014 оноос онцгой зүйл хүлээж байсан бол тэр бүхэн ёсчлон биелэх бүрэн боломжтой. Энэ онд болох өөрчлөлт болгонд та сэтгэл санааны бэлтгэлтэй байсан болохоор үйл явдал болгонд зохих хамгийн зөв хариултыг өгч чадна. Биеэ нэг их зовоолгүй, хялбар бүтэж байгаа зүйлийг л хийсэн нь дээр. Харин саад бэрхшээл, ээдрээтэй тулгарвал зорилгодоо хүрэх өөр илүү энгийн, хялбар замыг хай.
2014 онд танаас ямар нэгэн чухал ажлыг амжуулахад асар их эрч хүч шаардах тул түүнээ хоёрын хооронд зүйлд зарцуулан тарамдах хэрэггүй гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Энэ жил өөрийн туурвин бүтээх боломжийг бүрэн хэмжээгээр нээж, урд нь танаас хүмүүс олж хардаггүй байсан чадвараа харуулан бусдыг гайхуулах боломж гарна. Жилийн бас нэг онцлог нь хумхын ордныхон энэ бүхнээс таашаал авах бөгөөд байгаа байдалдаа болон хийж байгаа зүйлдээ ямар шүүмжлэлгүй ханддаг болох онцлогтой байгааг анхаараарай.

АЖИЛ ХЭРЭГ
Ажил хэргийн хувьд түгшүүртэй болж өнгөрөх төлөвтэй. Шинээр бий болсон нөхцөл байдалд дасан зохицох, төлөвлөгөөгөө байнга өөрчлөх шаардлага гарна. Оны эхэн үе нь ажил хэргийн харилцаанд ноцтой асуудал гарах эрсдэл өндөр байгаа тул энэ үед хэнээс ч тусламж, зөвлөгөө авна гэж найдалгүйгээр зөвхөн өөрийн боломж, чадварт итгэсэн нь хамгийн зөв. Танд дэмжлэг, тусламж амалсан хүмүүс  хэлсэндээ хүрэх нь юу л бол. Тэр бүү хэл холбоотнууд тань хамгийн эгзэгтэй үед таныг орхих эрсдэл байна.
Тав ба зургаадугаар сард нь шинэ санаа, оноотой холбоотой. Гэхдээ тэр болгон таны төсөөлж байгаа шиг ч сайн, оновчтой биш байх тул тэдгээрийг шууд хэрэгжүүлээд эхэлвэл хүчээ дэмий тарамдахаас цаашгүй. Алхам бүрээ сайтар тооцол, их зүйл амласан төлөвлөгөөнд бүгдээ зориулах гэж бүү яар.
Долдугаар сараас илүү нааштай үе эхэлнэ. Хүндрэл бэрхшээл байх ч та тэдгээрийг яаж давж гарахаа мэдэж байна. Амжилттай байх эсэхийг таны тууштай, шаргуу зан нь шийднэ. Энэ үед ажлаа өөрчилж болно. Алс хол байгаа эсвэл хилийн чанад дахь түншүүдээс хамтран ажиллах санал ирж магадгүй. Эсвэл бүр хилийн чанад руу нүүж ч магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой байх тул өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон зүйл худалдаж авахад мөнгөө зарцуулж болох юм.
Арванхоёрдугаар сард албан тушаалтай холбоотой халаа сэлгээний асуудал тойрч гарахгүй бололтой. Үр дүнд нь албан тушаал ахиж эсвэл олон жилийн турш ажиллан олж авсан байр сууриа алдаж ч магадгүй. Бүх зүйл хэнийг холбоотноороо сонгож авсан, хэнийг дэмжиж байгаагаас шалтгаална.

ЭРҮҮЛ МЭНД
Оны эхээр таны эрүүл мэнд цөөнгүй асуудалтай тулгарах яваандаа хэвийн болно. Нэг ба хоёрдугаар сард нь элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл саруул амьдралын хэв маягийг дагах, хэт ачаалал авахаас зайлсхийх нь нэн чухал болж ирнэ. Хавар амралт авч хүчээ сэлгэж чадвал оны сүүлээр эрүүл мэндтэй холбоотой том асуудлуудаас зайлсхийх боломжтой.



ЗАГАС (II/19-III/20)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

2014 онд та эргэн тойронд ч галав юүлж байсан ч яавал тайван байж чадах вэ гэдэгт суралцах бололтой. Энэ он хүндрэл, бэрхшээлээр арвин байх ч бүхнийг давж гарах эрч хүч танд хангалттай байх болно. Хариуцлагатай шийдвэрийг бие даан гаргадаг болох цаг иржээ. 2014 онд хариуцлагатай шийдвэр гаргах эрхийг өөр хэн нэгэнд даатгах замаар бултах гэж оролдоод ч хэрэггүй.
Хэн, хэдийд, яасан, үр дүн нь ямар байсан гээд бүгдийг нэг бүрчлэн задлан шинжлэх олон үйл явдал тохиолдоно. Гол нь яарч, тэвдэхээс зайлсхий.
Ер нь, энэ жил зөв санаа, шийдвэр гаргах гэж нэлээд цаг зарцуулах хэрэгтэй болох юм. Тиймээс та жинхэнэ зөв шийдвэр гаргахын тулд жижиг, ялихгүй гэж орхиж үл тоолгүйгээр бүгдийг нарийвчлан шалгадаг, үздэг болж сурах хэрэгтэй.
Оны бас нэг онцлог нь загасны ордныхон урьд өмнө нь ажиглаж байгаагүй дутагдлыг өөрөөсөө илрүүлж, тэдгээрийг засах дээр ажиллаж эхэлнэ.

АЖИЛ ХЭРЭГ
Нэгдүгээр сард хийж байгаа ажил болгон шахуу бүтэмжтэй, үр дүн нь үнэхээр чамлахааргүй байх тул оны хамгийн таатай сар гэсэн ч болно. Энэ сарын дотор загасны ордныхон албан тушаал ахихаас эхлээд нөлөө бүхий хүний дэмжлэгийг авах хүртэл олон зүйлд найдаж болно.
Хоёр ба гуравдугаар сар нь санхүүгийн хүндрэл бэрхшээлээс гадна сонгож авсан мэргэжлийн зам зөв эсэхтэй холбоотой эргэлзээ дагуулах бололтой.
Дөрөвдүгээр сард ахиад л түгших хэрэг гарах ч тавдугаар сард та өмнөө зөв зорилго тавьсан, түүндээ хүрэхэд ойрхон байгааг харуулна.
Зургаадугаар сард шинэ зүйл эхлүүлэх гэлгүйгээр өмнөх ажлаа дуусгах дээр голлон анхаарсан нь ашигтай. Бизнест хөрөнгө оруулалт хийхэд тийм ч таатай бус.
Долдугаар сараас арванхоёрдугаар сарууд ихээхэн үр бүтээлтэй байх болно. Ажил их байх ч түүнийг гүйцээсний дараа ирэх шагнал урамшуулал ч өндөр байна. Ер нь оны хоёрдугаар хагас нь бизнесмэнүүд болон өөрийн авьяас чадвараар бие даан арилжаа наймаа эрхлэхэд турших гэж байгаа хүмүүст нааштай гэж болно.
Арван хоёрдугаар сар нь үнэхээр их мөнгө авчрах боломжтой. Тэр бүхнийг хэрхэн зөв зарцуулах талаар эргэцүүл. Ихээхэн ашиг авчрах хөрөнгө оруулалт хийх боломж гарна.

ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндтэй холбоотой асуудал их байсан хүмүүсийн хувьд ч 2014 он нь нааштай байх болно. Хүчээ зөв тодорхойлж, зөв зарцуулж байгаа болохоор ядаргаа, хэт стресс гэх мэт архаг хуучийг сэдрээдэг зүйлсээс зайлсхийж чадна. Хамгийн гол нь алс хол байдаг, чамин улс орон руу аялал жуучлалаар явах гэх хэрэггүй. Учир нь тэндээс манай энэ хавиар нэр нь ч дуулдаж байгаагүй халдвар авч, эмгэг тусах эрсдэл өндөр байна. Үнэхээр явмаар байвал элдэв өвчин эмгэгээс сэргийлдэг вакциныг тариулж, аялалдаа их маш нухацтай, бодлоготой хандах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан