Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” дээр юу хийж болохгүй вэ

1. Сайн танихгүй хүний “tag” хийх .

Бараг л мэдэхгүй шахам хүнтэй хамт зураг авахуулсан бол Facebook-т нийтлэхдээ түүнийг битгий “tag”-хийгээрэй. Ер нь бол энэ нь сайн мэддэг, найз нөхдийн хүрээнд ч хамааатай. Гоё гарсан зураг гэдэг таны гоё гарсан л зураг болохоос найзын чинь хувь өөр байж болно шүү дээ. Тиймээс бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд “tag” хийхгүй байх, бүр ядахдаа нийтлэхээсээ өмнө зөвшөөрлийг нь авч байх хэрэгтэй.

2.Твиттерийнхээ жиргээг давхар постлох

Твиттер, Facebook-ийг зэрэг ашигладаг хүмүүс Твиттерийн жиргээгээ автоматаар Facebook-т постолдог байхаар тохиргоо хийдэг. Гэвч энэ тийм ч оновчтой санаа биш. Энэ залхуу арга нь таныг Facebook-т идэвхгүй нэгэн гэдгээ бусдад ил тод харуулж байгаа хэрэг юм.
 
3.Өөрийнхөө пост дээр “Like” дарах

Тэгэхээр та өхөөрдөм хүүхэд, хөөрхөн нохойн зургаа тавьсан байж болно. Энэ мэдээж сайхан. Гэвч нэгэнт өөрт таалагдсан нь тодорхой болоод постолсон зураг, статусаа дахин дахин “Like” дарах нь хэрэг бий гэж үү. Өөрийнхөө постыг өөр хүн тоохгүй байхад like дарж, бусдын анхаарлыг татах, эсвэл like-ийн тоог нэмэх гэж оролдож байгаа нь эргээд та өөрийнхөө статуст тийм л итгэл муутайхан хандаж байгаагаа бас зөвхөн like даруулах гэж л постолсон мэт харуулах болно.

4.Шинэ хуудаст like дарахыг урих

Бизнесийн байгууллагууд мөнгө төлж, сурталчилгаагаа байрлуулан, хуудасныхаа хэрэглэгчдийн тоог нэмэх нь Facebook-т хэвийн үзэгдэл. Гэхдээ хэн нэгэн найз чинь албатай юм шиг шинэ хуудсанд урих, like дараад өгөөч гэх нь ядаргаатай санагддаг биз дээ. Хэрвээ үнэхээр шинэ хуудсыг олны анхааралд өртүүлэхийг хүсч байгаа бол та share хийхэд л хангалттай. Түүнийг харсан найзуудад чинь хэрвээ таалагдвал тэд хүссэн хүсээгүй өөрсдөө дагах болно. Тиймээс хэн нэгнийг шинэ хуудсанд like дарахыг хүсэх нь Facebook шиг чөлөөт ертөнцөд албадсан, тулгасан, шахаж шаардсан хэрэг болно гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна.  

5. Тоглоомын хүсэлт

Ер нь бол таныг хэр удаан, ямар тоглоом тоглож байгааг найзууд чинь харж байгаа нь хангалттай ичмээр хэрэг. Гэтэл дээр нь нэмээд тоглоомын урилга илгээх нь зохимжтой хэрэг гэж үү. Хэрэв тоглоомын хүсэлтийг найзууд руугаа тэр дундаа тийм зүйл сонирхохооргүй буурь суурьтай найзууд руугаа илгээвэл тэд таны талаар сөрөг сэтгэгдэлтэй үлдэх байх шүү.

6. Найзууд санал болгох

Хэн нэгэнд хэнтэй найз болохыг нь санал болгох хэрэггүй. Өөрийн сайн дураар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, танихгүй хүмүүсийг хооронд нь танилцуулах гэж оролдох нь бусдын хувийн хэрэгт орооцолдох гэсэн хэрэг.

7.Хүсээгүй байхад нь группт нэмэх

Найзуудыгаа хүсээгүй байхад нь шинэ группт нэмэх хэрэггүй. Ялангуяа өөрсдийнх нь сонирхдоггүй салбар, сэдэв рүү хандуулсан группт оруулах бүр дэмий.

8.Массын мессэж

Олон нийтэд хандсан “энэ зурганд like дараад өгөөч” гэх маягийн масс мессэжийг илгээх нь шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг.

9. Хөгийн үйл явдалд урих

Жишээлбэл шүлэг найрагт дургүй найзыгаа уран уншлагын үдэшлэгт урих нь дэмий. Мэдээж тэр оролцохгүй байх эрхтэй. Гэвч хүний өмнөөс тохиромжгүй үйл явдалд урих нь найзад чинь таалагдахгүй нь лавтай.

0 Сэтгэгдэл
Zass alba uu choloot niigemd duf shaasan ene setguulch.
yamar ***** yum bichdeg yum orovdoltei oortoo itgelgui hun bichsen bna daa like tiim unetei yumuu bi oortoo like darlaa geed hend hamaatai yum naiz bolgood urisan ch yadag yum groupt urisan ch yadag yum ter hun daraa ni songoh ugui ni tuunii hereg chi jinhene yavtsuurgui bodoltoi hudlaa neree hugalahgui gesen tg hotsrogdson uzeltei gar bna daa
Хамгийн их уншсан