Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонид Ильич Брежнев ер нь хэдэн одон медальтай байсан бэ

ЗХУ-ын тэргүүн, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев одоогоос яг 97 жилийн өмнө 1906 оны арванхоёрдугаар сарын 19-нд төрсөн юм байна. 1970-80-аад онд бол ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүний ойг зөвхөн ЗХУ-д төдийгүй олон улс орон баяр болгон тэмдэглэдэг байсан нь нууц биш.
           
Хамгийн сонирхолтой нь энэ хүн төрсөн өдрөөрөө дотоод гадаадын одон медаль хүртдэг байсан. Ингээд бодоход ЗХУ-ын маршал, Социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, “Энхтайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын Лениний шагналт, Утга зохиолын Лениний шагналт Леонид Брежнев ер нь хэдэн одон медальтай байсан юм бэ.
1.    Зөвлөлтийн нам төрийн удирдагч энэ хүн зөвхөн шагналынхаа тоогоор төдийгүй, “хамгийн их шагнуулдаг хүн” гэдгээрээ дээд амжилтын Гиннесийн номд орсон байдаг. 1991 оны нэг баримтаар түүнд Зөвлөлтийн 16 одон, 20 медаль байсан бол гадаад орны 49 одон, 29 медаль байсан гэнэ. Энэ тоо яг баталгаатай биш байж болох ч яах аргагүй дээд амжилт.
2.    Энэ бүх шагналыг тэрээр амьд сэрүүндээ авсан, нэхэн шагнасан шагнал байхгүй. Харин нас барсных нь дараа зарим шагналыг нь хураасан байдаг. Өөрчлөн байгуулалтын үед ЗХУ “Ялалт” одонгоо хураасан бол Польш улс “Цэргийн алдар” одонгоо бас хураан авчээ.
3.    Брежневийн одон медаль нийтдээ 6 кг жин дардаг гэсэн яриа байдаг. Үнэндээ бол хэн ч энэ бүхнийг жигнэж үзээгүй, тэгээд ч энэ бүгдийг зүүчих хувцас гэж байхгүй. Леонид Ильич баатрын “Алтан таван хошуу”, “Алх хадуур”-аа л зүүдэг, хааяа одонгуудынхаа туузыг зүүдэг байсан.

4.    Түүнд бас зөвхөн өөрт нь зориулсан шагналууд байсан. 1981 оны аравдугаар сард Леонид Ильичийг ЗХУКН-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан “ЗХУКН-д элссэний 50 жил” гэдэг шагнал бий болгож зүүж өгчээ. Өөрөө ч үүнд их баярлаж  “Энэ хүндэт шагналыг хүртэж байгаадаа талархаж байна. Зүгээр ч нэг талархах биш аугаа их Лениний намын гишүүн гэдгээрээ бахархаж байна” гэж хэлж байжээ.
5.    Үүнээс ердөө хоёрхон сарын дараа Леонид Ильичийн 75 насны ой болоход түүнийг гадаадын найман орон янз бүрийн 13 одон медалиар шагнаж байсан юм.
6.    Төрийн одон медалиас гадна төрийн бус олон байгууллагын шагнал хүртэж байсныг хэлэх ёстой. 1977 онд гэхэд л Леонид Ильич Зөвлөлтийн сэтгүүлчдийн холбооны гишүүн болж хүндэт тэмдэг зүүж байжээ.
7.    Тэр шагнал хүртэхээсээ гадна түүгээрээ бусдаас илүү гарах дуртай нэгэн байсан. ЗХУ-ын баатар гэдэг цолыг түүнээс гадна ганцхан Г.К.Жуков л дөрвөн удаа хүртсэн байлаа. Харин Брежнев социалист хөдөлмөрийн баатрын “Алх хадуур”-тайгаа нийлээд таван “Алтан од”-той байсан юм.

8.    Гадаад орнуудын шагналын хувьд яс тоо байдаггүй, зарим эх сурвалж 50 гэдэг бол 70 орчим байсан гэж бас хэлдэг. Энд Аргентин, Афганистан, Гвиней, Вьетнам, Болгар, Унгар, Индонези, Ардчилсан Герман, Лаос, БНАСАУ, Йемен, Монгол, Перу, Польш, Югослав, Эфиопи гэх мэтээр үргэлжилнэ.
9.    Леонид Ильич өөрийнхөө үед ЗХУ-д өгдөг байсан одон медалиудаас “Баатар-эх” гэдэг одонгоос бусдыг бүгдийг хүртсэн гэдэг.
10.    Гадаад орнууд ч түүнд зориулан цол шагнал бий болгож байсан байдаг. Уг нь Польшид ерөөсөө байдаггүй ч ганцхан Брежневт зориулан “Польшийн баатрын Алтан од” гэдэг шагнал бий болгож байж.

11.    Манай Монгол ч гэсэн түүнийг 1974 онд монголд айлчлахад нь “БНМАУ-ын хүндэт иргэн” гэдэг цол тэмдэг бий болгон гардуулж байсан. Энэ шагналыг өөр хэнд ч олгоогүй. Харин 1976 онд “БНМАУ-ын баатар”, 1981 онд “БНМАУ-ын хөөлмөрийн баатар” цолоор шагнасан байдаг.

1 Сэтгэгдэл
Сайхан хүн байсандаа энэ хүний үед ганц ЗХУ ч биш дэлхий амгалан байсан
Хамгийн их уншсан