Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Манай гаригийн хамгийн өндөр 285 см хүний амьдрал
Хамгийн эхлээд төрсөн сарыг нь буруу бичсэн байна 1978 гэж тэгвэл энэ хүн чинь одоо ч байх байсан болоод байна сэтгүүлч гуай анхааралтай байдаа
нөгөөдөх нь овоохон эд байсан байх даа хаха
надтай нас чацуу юм байна.
Дээд амжилтын Гиннесийн ном хамгийн өндөр хүн гээд бүртгээд байдаг ч өнөө үеийнхнийг л ярьдаг. Чухамдаа манай гариг дээр бүхий л цаг үеийн хамгийн өндөр хүн бол Оросын иргэн Федор Андреевич Махнов байсан гэдэг. 285 см өндөртэй, 182 кг жинтэй энэ эр яах аргагүй хамгийн өндөр хүн байсан гэнэ.
Федор Андреевич Махнов 1978 оны зургадугаар сарын 6-нд Оросын Витебск уездийн Костюк тосгонд төрж. Эцэг эх, хоёр эгч нь хэвийн өсөлттэй хүмүүс байсан бол өвөө нь харин өндөр хүн байж, гэхдээ аварга биш.
Федор хүү төрөхдөө л маш том байснаас эх нь төрөхийн хүндрэлээр нас баржээ. Тэр ердөө л 12 насандаа 2 метрийн босго давах нь тэр.
Хүүхдүүд түүнийг хэт өндрөөр нь доог хийхэд малгайг нь аваад байшин, саравчин дээр тавьчихдаж байсан гэнэ. Хүү ингэж өсөөд байсан болохоор эцэг нь байшингаа засч хаалгаа өндөрсгөж байжээ.
Өндөр болохынхоо хэрээр хүч тамир нь ч нэмэгдэж том хүнийг өргөж, өвстэй тэргийг ганцаараа чирэн, хүнд хүнд дүнз өргөж барилга барихад тусалдаг болсон байна. Хоёр метр өндөртэй 14 настай хүү гэртээ багтахаа болилоо. Эцэг нь дахиад л зарим ханаа буулгаж өрөөгөө томсгов.
Нутгийн мужаанд тусгай ор захиалсныг бүтэн зунжин хийсэн гэдэг. Гэлээ ч энэ ор хожим нь бас л багадсан л даа.
Энэ аварга хүүг хувцаслана гэдэг бэрх асуудал байлаа. Бүгдийг тусгай захиалгаар хийлгэнэ. Мөнгө ч урсч өгнө. Ингэтэл герман эр Отто Билиндер түүнийг циркт ажиллуулах санал тавилаа.
Ингээд түүнийг Германд аваачиж үзүүлбэр зааж өгөөд циркт орууллаа. Тэрээр циркт гараараа тоосго хугалах, том хадаас нугалах, гурван хөгжимчнийг хөгжимтэй нь суулгасан тавцан өргөх үзүүлбэр үзүүлдэг байж.
Гэхдээ л хүмүүс үзүүлбэрээс нь илүүтэй жинхэнэ Гуливерийг өөрийг нь харах гэж ирдэг байж. Түүний өндөр ёстой л өдрөөр биш цагаар нэмсээр 25 настайдаа 285 см болсон байна.
Тэр циркт есөн жил ажиллаж, насанд хүрсэн эр болжээ.
Гэхдээ л хэт өндөр бие нь анхнаасаа л ерийн хүмүүст зориулаад байгуулчихсан олон нийтийн газар, нийтийн тээвэр, ууш зоогийн газарт ороход нь тун бэрх байсан гэдэг.
ХХ зууны эхээр тэр төрсөн нутаг Костюк тосгондоо эргэж ирлээ. Циркт ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө эдлэн газар, байшин худалдан авлаа. Өөрийнхөө өндөрт зохицуулан, өөртөө таарсан ор тавилга хийлгэсэн байна.
Ингээд тэр гэрлэхээр шийдсэн ч тохирох гэргий олох бас хэцүү. Эцэст нь тэр хөдөөгийн багш ажилтай Ефросинья Лебедева гэгчтэй ханилав. Энэ бүсгүй бас ч гэж өндөр нуруутай байсан ч нөхрөөсөө метр илүү намхан байсан гэнэ.
Зураг дээр: Федор эхнэр Ефросиньятайгаа
1903 онд эднийд охин Мария, 1904 онд хүү Николай нь төрлөө. 1911-12 онд өөр бас гурван ч хүүхэд төрж ам бүл долуулаа боллоо. Харин хүүхдүүдийн нь хэн ч тийм өндөр болоогүй юм.
Ар гэрээ тэжээхийн тулд Федор циркт тоглож, бөхийн барилдаануудад оролцож, янз бүрийн хотуудаар явж үзүүлбэр үзүүлэн мөнгө олдог байлаа.
Тийм ч болоод тэр үеийн хэвлэлүүдэд түүний тухай байнга бичдэг байсан гэнэ.
Нэг хэвлэлд “Федор 285 см өндөр, 182 кг жинтэй. Чих нь 15 см, уруул нь 10 см. Гарын алга нь 32 см бол хөлийн тавхай нь 51 см. Махновын бие ажлын өдрүүдэд намсаад амралтын өдөр эргээд өсдөг” гэсэн байдаг.
Зураг дээр: Федор Америк руу явах хөлөг онгоцон дээр.
Федор Махнов 1904 онд дахиад Германд очсон байна. Үүнтэй зэрэгцээд тэр Голланд, Парист хэд хэдэн гэрээ хийж эхэлжээ.
Нэг удаа жижгээр танхайрсан гэж Францын цагдаа саатуулсан ч түүнийг цагдах байргүйгээс суллаж байсан гэдэг.
Гэргийд нь ч гэсэн аялж явах таалагдаж Германд үлдэхийг хүсч байжээ. Гэсэн ч Германы эмч нар Федорыг үхсэнийх нь дараа араг яс, биеийг нь шинжлэх ухааны тусын тулд авах гэрээ санал болгосонд сэжиглэн дургуйцэж тэд гэртээ буцсан байна.
Аварга хүн маань өглөөдөө 20 өндөг, найман дугуй талх цөцгийтэй идэж 2 литр цай уудаг байжээ. Өдрийн хоолонд 2,5 кг мах, нэг кг төмс, гурван литр шар айраг хүртдэг гэнэ. Орой бол 2,5 кг мах, гурван дугуй талх, хоёр литр цай, нэг сагс жимс байхад болно. Бас болоогүй унтахын өмнө 15 өндөг идээд, нэг литр сүү ууна.
Залуудаа энд тэнд явж нүүдэллэн амьдарсан нь түүний эрүүл мэндэд нөлөөлсөн ч юм уу, тэр урт наслаагүй. 1912 онд хүнд өвчний улмаас 34 насандаа нас нөгцсөн байна.
Түүнийг төрсөн тосгон Костюкт нь оршуулсан байна.
Шарилын хөшөөн дээр нь “Федор Андреевич Махнов 1878 оны зургадугаар сарын 6-нд төрсөн. 1912 оны наймдугаар сарын 29-нд нас нөгцсөн. Дэлхийн хамгийн том энэ хүн 3 аршин, 9 вершок өндөр байсан” гэж бичжээ.
Гэтэл өндрийн хэмжээг түүнийг 16 настайдаа герман эр Билиндертой байгуулж байсан гэрээг баримтлан авч бичсэн нь ташаа болж байгаа юм. Түүнээс хойш Федор даруй 30 см өссөн билээ.
Аварга хүний гэргий энэ алдааг засч хөшөөг нь шинэчилье гэж бодож байсан ч дэлхийн нэгдүгээр дайн эхлээд, дараа нь хувьсгал, иргэний дайн гээд амжаагүй гэдэг.
Дээд амжилтын Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр хүн гэж ХХ зууны эхээр Америкт амьдарч байсан, 272 см өндөр Роберт Уодлоуг оруулсан байдаг.
Харамсалтай нь энэ ташаа болж, Орос эр Федор Андреевич Махнов 285 см өндрөөрөө хүн төрөлхтний бүхий л цаг үеийн хамгийн өндөр хүн болж таарч байна.

0 Сэтгэгдэл
2013.12.20
2013.12.20
2013.12.19