МУИС-ийн захирал А.Галтбаяр түүний удирдлагын багт итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар нийт багш ажиллагсадаас санал асуулга авчээ. Тэдний 38 хувь буюу 1600 гаруй ажиллагсадын 550 хүн нь уг санал асуулгад оролцсон байна. Тэдний 80 хувь нь А.Галтбаяр захирал болон түүний багт итгэл үзүүлж чадахгүй гэжээ. Өнгөрсөн сард МУИС-ийн удирдлагууд хуралдаж бүтцийн өөрчлөлт хийхээр болсон өөрчлөлтийн хүрээнд Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох шийдвэр гарсан билээ. Үүгээрээ Бүтцийн өөрчлөлтийн үйл явцтай уялдуулан тус сургуульд “Ардчиллыг сэргээх түр хороо” байгуулагдаж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Ардчиллыг сэргээх түр хорооны” гишүүд мэдэгдэхдээ “Бид бүтцийн шинэчлэлийг эсэргүүцээгүй. Харин удирдлагууд хуйвалдаж, бүтцийн өөрчлөлт нэрээр санхүү болон удирдлагыг нэг хоёр хүний гарт төвлөрүүлэх гэж байгааг эсэргүүцэж байгаа" гэв.