Америкийн хэвлэлүүдийн дунд Санта Клаусын арьсны өнгөнөөс болж хөөрхөн маргаан дэгджээ. “Slate” сэтгүүл Санта Клаусыг зөвхөн цагаан арьст хүнээр төсөөлж, тэдний дүрд цагаан хүмүүсийг тоглуулдаг хэвшмэл ойлголтоосоо салж, бүхий л хүүхдийн хүсэл сонирхолд нийцэж чадах өвөөг бий болгоё хэмээн нийтлэл гаргажээ. Гэтэл FOX телевизийн хөтлөгч Мегин Келли шууд эфирийн үеэр “Санта Клаус, Есүс Христ хоёулаа цагаан байсан. Энэ хоёр хүчирхэг дүр төрхийг яаж өөрчлөх тухай бодов оо. Яг одоо телевизээ үзэж байгаа хүүхэд байвал Санта цагаан арьстан байсан нь хөдөлшгүй үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Мэдээж, түүний ярьсан зүйл бидний төсөөлж ирсэн тэр л “үнэн”-тэй нийцэх учраас Санта Клаус цагаан хүн байсан гэж хэлж болох юм. Гэвч Санта гэдэг эцсийн эцэст хүмүүст баяр хөөр, аз жаргал бэлэглэх л зорилготой бэлгэдлийн дүр учраас хүн бүр, хүүхэд бүрт хүссэн Сантаг нь харуулах нь чухал гэж Slate сэтгүүлээр зогсохгүй Америкийн хэвлэлүүд бичиж байна.