Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөгж зүүгээд л хурхирахаа болино

Хурхирахыг болиулдаг бөгж Их Британид худалдаанд гарсан байна. 29 фунтийн үнэтэй энэ бөгж ердийн бөгжтэй хараахан адилгүй. Уг бөгжний дотор хурууны хоёр цэгт даралт өгөх металл хэсэг байдаг аж. Бөгжийг зохион бүтээгчид МЭӨ 3000 жилийн тэртээгээс Хятадад уламжлагдаж ирсэн аргаас санаа авч энэ бөгжийг хийсэн аж. Бөгжийг чигчий хуруундаа зүүх ёстой бөгөөд бөгж хоёр цэгт даралт үзүүлснээр хурхирахад хүргэдэг шалтгаан болох хоолойн булчинг чөлөөтэй болгож, унтах үед чөлөөтэй амьсгалуулдаг байна. Энэ бөгжийг хоёр долоо хоногийн турш зүүснээр хүмүүсийн 85 хувь нь хурхирахаа больсон гэж зохион бүтээгчид нь хэлж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан