Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жилээр ингэж илүүдэл калорио шатаагаарай

Шинэ жил, элдэв баярын үеэр биеийн жингээ барих, жин нэмэхгүй байх нь амаргүй даваа гэдгийг бид мэднэ. Татгалзах аргагүй амттан, баярын зоог өөрийн эрхгүй жин нэмэхэд хүргэдэг. Тэгвэл шинэ жилийн баярын өдрүүдэд эдгээр зүйлийг хийхэд бага ч гэсэн калори шатааж, жингээ нэмэхгүй байхад тус болно хэмээн фитнессийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Хүнсээ цуглуулж дэлгүүр хэсэх. Дэлгүүр хэсээд хамгийн багадаа таван минут хүнстэй тор өргөж явахад 13 калори шатаадаг гэнэ.


2. Шинэ жилээр зочилж ирсэн хүмүүст ор засч өгөх. Шинэ жилээр зочид ирж, тэдэндээ үйлчлэх нь таны илүүдэл калорийг багагүй хэмжээгээр шатаана. Жишээлбэл, тэдэнд зориулж орны цагаан хэрэглэлээ солиход 15 минут зарцууллаа гэхэд 40 калори шатаана.



3.Дэлгүүрийн дараалалд зогсох.
Шинэ жилээр ихэнх дэлгүүр уртаас урт дараалал үүсгэсэн байдаг. Гэвч энэ ядаж ганц ч гэсэн ашигтай талтай байдаг аж. Хэрэв та дараалалд 30 минут зогслоо гэхэд биеэсээ 47 калори шатааж байдаг гэнэ.


4. Бэлэг боох. Шинэ жилээр айл гэр бүхэн л бэлэг боодог заншилтай. Энэ нь хэдий гар хурууны үзүүрээр хийх ажил мэт боловч 30 минут бэлэг боолоо гэхэд 48 калори зарцуулах хэмжээний хөдөлмөр хийсэнтэй тэнцдэг байна.



5.Гацуур модоо засах.
Зул сарын сүлд модоо засах гэдэг хүн бүрийн хамгийн дуртай ажил. Энэ дуртай ажил маань бидний биеэс дор хаяж 85 калори хасах хэмжээний хөдөлгөөн хийлгэдэг байна.



6.Шинэ жилийн үдэшлэгт зугаацах.
Хэдийгээр бид баярын хүлээн авалт, үдэшлэгт дандаа л жин нэмэх зүйл идэж уудаж ч тэр хэрээрээ зогсч, хөдөлж, бусадтай харилцаж, дуулж бүжиглэж идэвхтэй байж чадвал тэр калорио шатааж чадна. Үдэшлэгт нэг цаг зогсоогоороо байхад л 146 калори шатаадаг гэнэ.



7.Үдэшлэгт үйлчлэх.
Шинэ жилийн баярын зоог, үдэшлэгийн үеэр бусаддаа үйлчилж, багахан хөдлөхөд л нэг цагийн дотор 159 калори шатаах боломжтой.



8.Баярын зоог бэлтгэж, ширээ засах. Баярын зоог бэлтгэх, өөрийн гараар бялуу, шарсан загас, тахиа бэлтгэж тавих гээд эзэгтэй нар завгүй байдаг. Тэгвэл энэ хөдөлмөрийн үр шим нь гэр бүлийнхний талархлаар зогсохгүй биеэсээ илүүдэл 159 калорийг авч хаяна.



9. Шинэ жилээр гадаах цас мөсөө арилгавал цагийн дотор 167 калори шатаана гэнэ шүү.



10.Гэрээ цэвэрлэх.
Шинэ оноо цэвэр цэмцгэр гэр оронд угтахыг хүсч байвал гэрээ цэвэрлэ. Далимд нь жингээ ч хая. 30 минут цэвэрлэгээ хийхэд л 191 калори шатаадаг аж.



11.Баярын өдрүүдэд гэр бүлээрээ салхинд гарч, цасан дээр гулгах нь бас л илүүдэл калорио шатаахад тустай.  30 минутанд 238 калори шатаана.





 





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан