Foodini нэртэй энэ цахилгаан хэрэгсэл уг нь будаа агшаач, талх баригч шиг л эд боловч зохион бүтээгчид нь үүнийг хоол “хэвлэх” 3D принтер гэж нэрлээд байгаа юм. Энэ машины хянах самбараас хүссэн хоолоо, хүссэн орц найрлагаар нь захиалахад л пиццанаас эхлээд янз бүрийн хоол хийх ажээ. Мэдээж принтер хэмээн нэрлэж байга учир хоолоо янз бүрийн хэлбэрээр, амьтны дүрстэйгээр эсвэл хүүхэлдэйн киноны баатрын дүрээр ч хийж болно. Мөн хүссэн үгээ бичээд хэвлэж болно. Жишээлбэл, өглөө шарсан талх бэлтгээд дээр нь гэр бүлийнхэндээ сюрприз болох сайхан үг бичиж юм уу эсвэл бялуу хийлээ гэхэд яаж чимэглэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ машин зураг хэвлэх, янз бүрийн хэв үүсгэх гэх мэт олон сонирхолтой боломжийг санал болгож байгаа аж. Уг машиныг “Natural Machines” компани бүтээсэн бөгөөд 2014 оноос худалдаанд гаргах гэнэ. Тэр үед энэ хүнсний 3D принтерийг 835 фунтээр авч болох юм байна.