Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн үнэтэй, тансаг сүлд модууд


Жил жилд л хүлээдэг шинэ он угтах мөч ойртсоор. Хүн бүр нэг нас нэмж, нэг жилийн ажлаа дуусгаж, дараа жилийн ажлаа эхлэх энэ мөчийг сүлд мод, элдэв чимэглэл, гэрлэн чимэггүйгээр угтах аргагүй. Уншигч та ч албан байгууллагадаа, гэртээ сүлд модоо засах гэж л байгаа. Шинэ жилийнхээ сүлд мод, баяр ёслолыг айл өрх, хүн бүр л өөр өөрийн хэр чадал, бэл бэнчингээр чимж, бэлтгэн угтдаг. Манай гариг дээр хамгийн тансаг, хамгийн үнэтэй сүлд модыг хаана хаана засч чимэглэж байсан юм бол.


1.    Энэ жагсаалтын хамгийн эхэнд Арабын Эмиратын нийслэл Абу-Дабид зассан сүлд мод орно. 11 сая доллараар боссон 13 метрийн өндөртэй энэ сүлд модонд алмааз, сувд зэрэг үнэт чулуу, эрдэнэсэн чимэг өлгөсөн гэдэг. Зөвхөн мод нь гэхэд л 10 мянган долларын үнэтэй гэнэ.

2.    Японы тансаг хэрэглээний сүлжээ дэлгүүрийнхнээс Хятадад зассан ердөө 40 см мод хоёрт орж байна. Энд Өмнөд Африк болон Австралиас авчирсан 100 каратын жинтэй 400 алмаас эрдэнэсээр чимсэн орсон гэдэг. Нийт үнэ нь 1,8 сая доллар гэнэ.

3.    Сингапурын гоёл чимэглэлийн Soo Kee Jewellery компанийн сүлд мод. 1 сая, таван мянган долларын үнэтэй энэ сүлд модонд 913 карат болох 21798 алмааз эрдэнэс орсон байна. 6 метр өндөртэй сүлд мод нь гэхэд л 3 тонн жинтэй гэнэ.

4.    Японы үнэт эдлэлийн Ginza Tanaka дэлгүүр шинэ жилийн сүлд модоо 24 каратын алтаар чимэглэсэн гэнэ. Хиймэл мод нь бол ердөө л 21 кг, гэхдээ сонгомол хийцтэй. Энэ сүлд мод 850 мянган долларын үнээрээ дөрөвдүгээр байрт орж байна.

5.    Америкийн гоёл чимэглэлийн Steve Quick брэндийн сүлд мод 500 мянган долларын үнэтэйгээрээ тавд орж байна. Энд 18 каратын 2,3 кг алт, оройд нь 4,5 каратын эрдэнэснийн чулуутай цагаан алтан од бий. Ер ньв сүлд модны чимэглэлд 200 карат алмааз орсон гэнэ.

6.    Гоёл чимэглэлийн Tiffany & Co компани Италийн Миланд 450 мянган долларын үнэ бүхий сүлд мод зассан. Энд сая гаруй гэрлэн чимэглэл орсон байна.

7.    Австралийн Сиднейн Queen худалдааны төвд зассан сүлд мод дөрвөн давхар барилгатай тэнцэх өндөртэй, 40 мянган гэрэл, 15 мянган Swarovski талст, 8 мянган чимэглэлээр чимэглэсэн.

8.    Мөн л Swarovski-ийн Берлиний төмөр замын буудалд 2006 онд зассан мод 40 мянган талст чимэглэлээр гоёжээ.

9.    Эдний компани бас Гонконгт Swarovski-ийн болон бусад 20 сая эд зүйлээр гоёсон сүлд мод босгосон нь есдүгээрт орж байна.

10.    30 мянган гэрлэн чимэглэлтэй Рокфеллеровын 22,6 метр өндөр аварга модыг  Swarovski 25 мянган талст эрдэнэсээр чимсэн гэдэг.

11.    Дахиад л Swarovski. Японы нийслэл Токиогийн Omotesando Hills худалдааны төвд 8 метр өндөртэй сүлд модыг өөрийнхөө бүтээгдхүүн 250 мянган эдлэлээр чимсэн гэнэ.

12.    Лондонгийн таван одтой Sofitel London St James зочид буудалд францын болор эдлэлийн алдарт Baccarat компанитай хамтран таван метр өндөр сүлд мод засахдаа 24 каратын алтаар чимэглэсэн Louis XIII-ын 200 лонх ашигласан гэнэ. Энэ модны өртөг 54 мянган долларт хүрсэн.

13.    Christian Dior-ын захирал Жон Гальяногийн шинэ жилийн сүлд мод 13-т орж байна. Тэр зүгээр л жирийн мод худалдаж аваад хамгийн гол нь мөнгө, далайн морь, загас, далайн од зэргээр чимэглэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
hamgiin dood taliin dalain amidataar chimeglesen mod tanil harahgdaj baih chivee! Londond bdag ene tansag buudald ajillaj bailaa. Ene modiig ter ued tooj derged ni zurgaa avhuulsanguidee. iim unetei ed gej hen medlee.
Govisumber aimag dutahgui huuchin 4.8m modiig 80 say tugruguur avch bosgoloo
Заримыг нь мод гэхээргуй л юм байна. Гацуур мод гэрлэн чимэгтэйгээ юу юунаас илуу ш дээ
Хамгийн их уншсан