Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Бямбаа: Салбарын өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд анхаарч ажиллана

Авто замчдын III Их ху­рал Төрийн ордны хур­лын их танхимд 2013 оны арваннэгдүгээр са­рын 29-нд амжилттай болж өндөрлөсөн юм. Монголын авто замч­­­дын холбооны Ерөнхийлөгч Т.Бям­баатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө танд Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Ирэх жилүүдэд авто замчид маань олон зорилго зорилтыг өмнөө тавьсан болов уу? Монголын авто замчид салбарын хэмжээнд нэн тэргүүнд шинэчилж, эрчимжүүлэх ажлуудын талаар ч ярьсан байх?
-Бид энэ хурлаараа  авто замын салбарт тулгамдаж байгаа асуудал,  ололт, дутагдлаа хэлэлцлээ. Мөн  төр засгийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр тогтсон асуудлууд  мөн авто замчиддаа хандаж уриалга гаргасан. Эдгээр асуудлууд, уриалгыг танай сониноор дамжуулан хүргэж байна.
Авто замын барилга, засварын ажлын үнэлгээний суурь нормыг өөрчлөх, хучилтын хийцийг  шинэч­лэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Үүнийг өөрчлөхөд олон асуудал шийдэгдэнэ . Мөн авто замчид бид  үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвх, санаачилгатай ажиллаж авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, байгууллага, ажилтан, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Энэ талаар компани, аж ахуйн нэгж, салбарын хэмжээнд ч тэр ажилчиддаа байнга ойлгуулж, зөв хандлагыг хэвшүүлэх шаардлагатай байна.

-Таны хувьд ирэх жилүүдэд ямар мөрийн хөтөлбөр барьж ажиллах вэ. Юунд гол анхаарлаа төвлөрүүлэх вэ. Өөрийнхөө хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудаасаа дурдаж болох уу?
-Үндэсний компаниудын тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд Авто замын барилга, засварын ажлын үнэлгээний суурь нормыг өөрчлөх, хучилтын хийцийг  шинэчлэх, тендер, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг  аль болох хөнгөвчлөх талаар холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэхээр хөөцөлдөх, олон улсын тендерт үндэсний ком­паниудыг нэгтгэж оруулах мөн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд  гадаадын компаниудад үндэсний зам барилгын компаниудыг түншлэлээр   хамтран  оруулах,  европын орнуудаас   авах техник, тоног төхөөрөмжүүд, асфальтын үйлдвэрийг 15-30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, жилийн 6-8 хувийн хүүтэй, 3 -5 жилийн хугацаатай  зээлд   хамруулах гээд төлөвлөсөн ажлууд их  байна.
Авто замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар орон сууц бариулах ажлын төсөл удахгүй гарна. Ингэхдээ Засгийн газрын 8%-аас гадна Авто замчдын өөрийн салбарын 8%-ийн зээл гарган хамруулахаар ажиллаж байна.
Мөн  Зам тээврийн яам, авто замын газар салбарынхаа олон нийтийн байгууллагуудтай холбоотой ажиллаж, салбарын өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Монгол Улс эвтэй байхдаа хүчтэй байсан. Эвтэй байж Монгол Улсынхаа авто замын сүлжээг хөгжүүлэхэд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан