Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар утастайгаа зууралдаад байвал сурлага чинь муудна

Гар утсандаа хэтэрхий их цаг зав зориулаад байна уу. Хэрэв та оюутан бол энэ нь сурлагад муугаар нөлөөлнө гэдгийг судалгаагаар харуулсан байна. Кентийн их сургуулийн 500 оюутныг хамруулан хийсэн судалгаагаар оюутнуудыг өдөр тутам гар утсаа хэр их ашигладгаар нь ангилаад, сурлагын дүнтэй нь харьцуулахад утастайгаа хэтэрхий их харилцдаг оюутнуудын сэтгэл санаа тогтворгүй, яаруу бачимдуу болдог бөгөөд анхаарал нь төвлөрч өгөхгүй  улмаар хичээл сурлага нь сулардаг гэж дүгнэжээ. Ер нь, гар утас гэлтгүй компьютер, интернэт, олон нийтийн сүлжээ сайтыг хэт их ашигласнаар анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан