Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14-р сургуулийн сурагчид дөрвөн сургуульд хуваагдан хичээллэж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал гомдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр танилцууллаа.
“2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 07-ны 08.00 цаг  хүртэлх 28 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 260 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэж  100 % шийдвэрлүүлж ажиллажээ.
Нийт санал хүсэлтийн 25.8%-ийг орон сууцны халаалттай холбоотой,  48.5%-ийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 28 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 13.5 %, орон сууцны халаалттай холбоотой гомдол 14.9% -аар  тус тус өссөн үзүүлэлттэй  байна.   Эдгээрээс 2013.12.05-ны 15.00 цагт  Баянзүрх дүүргийн 13-р хороо, Хо Ши Миний нэрэмжит Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз нурсан тухай мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлинй хяналтын газрын албан хаагчид  очиход тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байжээ. Тиймээс  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013.12.06-ны өдрийн 02-07-78/418 дугаар акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан байна. Тухайн барилгад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2002, 2010, 2013 онуудад ашиглалтын шаардлага хангахгүй талаар дүгнэлтийг тус тус гаргаж байжээ. Тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулахын тулд даваа гарагаас эхлэн сурагчдыг сургуулийн өргөтгөлийн барилгад, Шавь цогцолбор сургууль, 44 дүгээр сургууль, 92 дугаар сургуулиудад хуваарилан хичээллэж байна” гэлээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хичээл тасалдахгүй байхад анхаарч, цаашид барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал гаргахыг Нийслэлийн Боловсролын газарт, олон жилийн насжилттай сургууль, цэцэрлэгийн барилгын чанарыг шалгах ажлын хэсгийг байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан