Монголын үзэгчдэд хүрээд удаагүй “Скандал” АНУ-ын ABC телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчин Керри Вашингтон бие давхар болсны улмаас ирэх улирлуудад гарах ангид түүний үүрэг оролцоог нэлээд хэмжээгээр хасч танах хэрэгтэй болжээ. Киноны гол дүр болох Оливия Попын дүрд тоглож буй Керри Вашингтон анхны хүүхдээ тээж байгаа гэдгээ өнгөрсөн аравдугаар сард зарласан юм. Хэзээ мөдгүй жүжигчин бүсгүйн биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарах тул 18-22 хэсэг дээр түүний дүрийг аль болох бага байхаар зохиолыг өөрчилсөн байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 5-наас анхны анги нь үзэгчдэд хүрч эхэлсэн Скандал цувралаар Америкийн улс төрийн хөшигний цаадах халуун амьдралыг харуулснаар үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, тогтмол 8-10 сая үзэгчтэй болж чаджээ. Керри Вашингтон Оливия Попын дүрээр энэ оны Эммигийн шагналд нэр дэвшээд байгаа юм.