Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гайхамшигт давхцал ба учир битүүлэг явдлууд
1930-аад оны үед Детройтед энэ явдал болжээ. Нэгэн хайхрамжгүй ээж хүүхдээ анхааралгүй орхисноос тагтнаасаа уначихаж л дээ. Гэтэл аз таарч байшингийн хажуугаар явж байсан Жозеф Фиглок гэдэг эр дээр хүүхэд унасан тул эсэн мэнд үлдсэн байна. Үүнээс яг нэг жилийн дараа өнөө хайхрамжгүй ээж дахиад л хүүхдээ тагтнаасаа унагачихаж. Гэтэл тэр үед цонхон доор нь хэн байсан гэж санана. Өнөөх Жозеф Фиглок. Тэрээр аанай л байшингийн дэргэдүүр өнгөрч явахдаа цонхноосоо унасан хүүхдийг барьж авчээ. Ийнхүү тэрээр хоёр удаа нэг хүүхдийг аварч, эх хүү хоёрын амьдралд нь талархаж баршгүй ачтан болжээ.
Яг л ном шиг
Эдгар Аллан Погийн “Артур Гордон Пимийн өгүүлэл” нэртэй аймшгийн зохиолд сөнөсөн усан онгоц дээр үлдсэн дөрвөн хүний тухай гардаг. Уг зохиолд амьд үлдсэн дөрвөн хүн Ричарт Паркер хэмээх залуу хүүг хөнөөж, махыг нь идэхээр шийддэг тухай гардаг. Тэгвэл энэ ном гарснаас хэдэн жилийн дараа буюу 1884 онд яг энэ зохиолыг давтсан мэт бодит үйл явдал болсон байна. Задгай завь дээр тавуулахнаа амьд үлдсэний дараа дөрвөн ахмад нь хамгийн залуу завьчин хүүг алж идсэн явдал гарсан бөгөөд хүүг Ричард Паркер гэдэг байж.
70 настай ихэр ах дүүс яг нэг зам дээр хоорондоо хоёр цагийн зайтай нас барсан явдал 2002 онд Финляндад гарсан байна. Финляндын нийслэл Хелсинкээс 600 километрийн зайтай Раахегийн замд ихрүүдийн нэг дугуй унаж яваад ачааны машинд дайруулж нас барсан бол нөгөө ихэр нь осол болсон газраас 1,5 километрийн зайтай зам дээр бас л дугуй унаж яваад мөн л ачааны машинд мөргүүлж амь үрэгдсэн гэнэ. Тэрээр нөгөө ихэр нь нас барсныг ч мэдээгүй явсан гэнэ.
Иозиф Айнер бол 19 дүгээр зуунд Австридаа чамгүй танигдсан зураач байжээ. Гэвч амьдралдаа сэтгэл дундуур явдаг тэрээр хэд хэдэн удаа амиа егүүтгэх гэж оролдсон байна. Тэрээр хамгийн анх 18 настайдаа өөрийгөө дүүжлэх гэж оролдох үед гэнэт нэгэн хувраг гарч ирж түүнийг зогсоосон байна. Тэрээр 22 настайдаа амиа хорлох гэж дахин оролдох үед хаанаас ч юм нөгөө лам гарч ирээд түүнийг болиулжээ. Энэ явдлаас найман жилийн дараа тэрээр улс төрийн эсэргүүцлийн улмаас үхэлтэй нүүр тулгарахад ойрхон байсан ч өнөөх лам дахин гарч ирээд аварсан гэнэ. Гурван удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Айнер 68 насандаа өөрийгөө буудаж, санасандаа хүрсэн ч хамгийн хачирхалтай нь түүнийг оршуулгыг ёслолыг нөгөө учир битүүлэг лам гүйцэлдүүлсэн гэдэг.
1858 онд Роберт Фэллон гэгч покер тоглоод 600 ам.доллар хожоод байхдаа цуг тоглож байсан хүмүүстээ буудуулж нас барсан байна. Хамтран тоглогчид нь түүнийг хууран мэхлэсэн хэмээн үзэж аминд нь хүрсэн байж. Гэвч түүний хожсон 600 ам.долларыг хэн ч авахыг хүссэнгүй. Гэтэл удалгүй түүний эзгүй суудалд нэг шинэ тоглогч гарч ирж, 600 ам.долларыг нь аваад 2200 болгож өсгөн амжилттай тогложээ. Энэ үед хүн амины хэргийг шалгаж байсан цагдаагийнхан шинэ тоглогчийг 600 ам.долларыг талийгаачийн хүүхдэд өгөхийг шаардаж. Гэтэл шинэ тоглогч талийгаачийн хүү дүрээрээ мөн байж таарчээ. Тэрээр эцэгтэйгээ долоон жил уулзаагүй байсан бөгөөд өөрийнх нь өмнө тоглож, нас барсныг ч мэдээгүй явжээ.
1835 онд Холлигийн сүүлт од харагдсан өдөр Марк Твэйн хорвоод мэндэлсэн гэдэг. Гэтэл сүүлт од хоёр дахиа харагдсан 1910 оны өдөр нэрт зохиолч хорвоог орхисон юм. Гэхдээ энэ нь магадгүй зохиолчийн өөрийнх нь бодол төсөөлөл бодит болон биелснийх ч байж мэдэх юм. Учир нь, Марк Твэйн өөрөө 1909 онд “Холлигийн сүүлт од харагдсан өдөр би хорвоод ирсэн. Ирэх жил энэ сүүлт од дахин харагдана гэсэн. Тэр үед би хорвоог орхих байх” хэмээн ярьж байсан гэдэг.
1953 онд телевизийн хөтлөгч Ирв Купцинет Лондонд ирж, II Элизаветагийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжилжээ. Тэрээр “Savoy” зочид буудалд байрлахдаа өрөөнийхөө шүүгээнээс өмнөх зочны эд зүйлийг олсон байна. Тэр эд зүйл нь сагсан бөмбөгийн од Харри Ханниных гэдэг нь илт байжээ. Ирв Купцинет түүнийг найзаараа дамжуулан мэддэг учир дараа түүнд өгөхөөр хадгалж байж. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа Купцинет өнөөх Харригаас захидал хүлээн авсан байна. Тэнд нь юу гэж бичсэн байсан гээч. Харри Ханнин Парист нэг зочид буудалд буухдаа өрөөнөөс нь Ирв Купцинетийн нэрийг бичсэн зангиа олсон тухайгаа дуулгасан байжээ. Ингэж хоёр өөр зочид буудлаас нэг нэгнийхээ эд зүйлийг олсон нь санамсаргүй тохиолдол гэж үү.
Морган Робертсон 1898 онд “Futility”-г бичсэн. Энэ зохиолд Атлантын далайг гаталж яваа Титан хэмээх тансаг хөлгийн тухай өгүүлдэг бөгөөд хэзээ ч живж осолдохгүй гэлцэж байсан хөлөг мөсөн уул мөргөж, олон хүн амь насаа алдаж буй тухай гардаг. Энэ зохиолын үйл явдал танд танил санагдахгүй байна гэж үү. 1912 онд осолдсон Титаник хөлгийг ч бас хэзээ ч сүйрэхгүй, дэлхийн хамгийн бат бөх онгоц хэмээн тухайн үед шуугьж байсан ч мөсөн уул шүргэж осолдсон билээ. Үүнээс гадна гайхмаар олон давхцал зохиол болон бодит явдал хоёрт байдаг. Тухайлбал осол болсон сар дөрөвдүгээр сар байсан, зорчигчийн тоо 2000-3000 байсан, аврах завь 20 гаруйхан байсан гээд.
Титаник хөлөг сүйрснээс хэдхэн сарын дараа Титаниан гэдэг өөр нэг усан онгоц мөн Атлантын далайгаар явж байхдаа осолдох шахсан байдаг. Гэхдээ тэр онгоцонд азаар Титаникийн тухай мэддэг нэг хүү явж таарсан бөгөөд тэрээр шөнийн харанхуй дахь манан дунд явж байхдаа гэнэт Титаникийн тухай санаж, онгоцны ахмадыг сэрэмжлүүлснээр мөсөн уултай мөргөлдөхөөс сэргийлж чадсан гэдэг.
Америкийн зохиолч Анна Париш 1920-иод онд Парист байхдаа нэгэн номын дэлгүүрээс хүүхэд насныхаа дуртай ном болох “Jack Frost and Other Stories”-ыг олж үзээд хязгааргүй баярлажээ. Тэрээр энэ номд ямар дуртай байснаа нөхөртөө ярингаа номыг дэлгэж үзтэл “Анна Париш, 209 Н, Уэбер гудамж, Колорадо Спрингс” гэсэн бичиг дурайж байх нь тэр. Хүүхэд байхдаа уншиж байсан ном нь эргээд өөрт нь ирэх өдрийг хүлээж Парисын номын дэлгүүрт хэвтэж байжээ.
Францын хаан XVI Людовикийг сар бүрийн 21-нээс болгоомжилж, энэ өдрүүдэд байнга хамгаалагчтай явахыг зурхайчид сануулдаг байжээ. Тийм ч болохоор хаан сар бүрийн 21-ний өдөр ажил хийлгүй, амрахыг илүүд үздэг байв. Гэвч тэр хувь төөргөөсөө зугтаж чадсангүй. Францын хувьсгалын дараа 1791 оны зургадугаар сарын 21-нд түүнийг хатных нь хамт баривчилсан юм. Тэр жилийн есдүгээр сарын 21-нд Франц улс хаант засаглалыг халж, бүгд найрамдах улс болсноо зарласан бөгөөд эцэст нь 1793 оны нэгдүгээр сарын 21-нд XVI Людовикийг хөнөөсөн юм.
Италийн хаан Умберто нэгэн жижиг зоогийн газарт орой хоол идэхээр орохдоо тус газрын эзэн өөртэй нь туйлын адилхан нэгэн болохыг олж харжээ. Хааны захиалгыг авсан рестораны эзэн түүнтэй усны дусал шиг адилхан дүр төрхтэй байсан тул хоёр эр гайхаж, бие биенийхээ тухай асууж мэдээд бүр гайхаж хоцорчээ. Тэд хоёулаа 1844 оны гуравдугаар сарын 14-нд нэг хотод төрсөн, хоёул Маргерита гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн байж. Тэр ч бүү хэл Умбертогийн хаан ширээнд суусан өдөр өнөөх эр зоогийн газраа нээсэн байжээ. Тэд танилцсанаас бүр хожим буюу 1900 оны долдугаар сарын 29-нд зоогийн газрын эзэн учир битүүлэг шалтгаанаар буудуулан нас барсан тухай мэдээг Умберто хаан сонсчээ. Гэтэл үүнээс хэдхэн цагийн дараа хаан өөрөө анархистуудын гарт амиа алдсан түүхтэй.
Жеймс Диний муу ёрын машин
1955 оны есдүгээр сард Жэймс Дин порше машинаа унаж яваад осолдож, нас барсан юм. Энэ үеэс л тэр эвдэрхий машин хүнд гай тарьж эхэлжээ. Машиныг чирж авчирч, гараашт хийсэн засварчны хөл дээр мотор нь унаж, хүндээр бэртээсэн байна. Ингээд машинаас үлдсэн эд ангиудыг сэлбэг болгон зарсан нь жинхэнэ гай авчирчээ. Машины хөдөлгүүрийг худалдаж авч, уралдааны машиндаа хийсэн нэгэн эмч тэмцээний явцад осолдож нас барсан байна. Энэ уралдаанд бас нэг машин осолдож, жолооч нь нас барсан нь Жеймс Диний машины бас нэг эд ангийг худалдаж авсан хүн байжээ. Бүр хожим нь Жеймс Диний машиныг засч дуустал гараашт гал гарч шатсан гэнэ. Гэвч машин бас л үлдэж чадсан бөгөөд түүнийг Сакраментод үзүүлэнд тавьтал эд анги нь унаад үзэж явсан нэгэн хүүхдийг гэмтээж орхижээ. Энэ гайтай машин 1959 онд өөрөө учир битүүлгээр 11 хэсэгт салж унаж, эвдэрсэн гэнэ. Нэг хүүхдийг хоёр удаа аварчээ
1930-аад оны үед Детройтед энэ явдал болжээ. Нэгэн хайхрамжгүй ээж хүүхдээ анхааралгүй орхисноос тагтнаасаа уначихаж л дээ. Гэтэл аз таарч байшингийн хажуугаар явж байсан Жозеф Фиглок гэдэг эр дээр хүүхэд унасан тул эсэн мэнд үлдсэн байна. Үүнээс яг нэг жилийн дараа өнөө хайхрамжгүй ээж дахиад л хүүхдээ тагтнаасаа унагачихаж. Гэтэл тэр үед цонхон доор нь хэн байсан гэж санана. Өнөөх Жозеф Фиглок. Тэрээр аанай л байшингийн дэргэдүүр өнгөрч явахдаа цонхноосоо унасан хүүхдийг барьж авчээ. Ийнхүү тэрээр хоёр удаа нэг хүүхдийг аварч, эх хүү хоёрын амьдралд нь талархаж баршгүй ачтан болжээ.
Ихэр хөвгүүд, ихэр амьдрал
Ихрүүдийн дүр төрх, бие хаа ижилхэн байхаас гадна хувь заяа нь хүртэл ялгахын аргагүй ижил байх нь бий. Яг ийм явдал Охайод тохиолдсон юм. Хоёр ихэр хүүг мэндлээд удаагүй байхад нь хоёр өөр айлд үрчлүүлсэн байна. Бие биенээ мэдэхгүй өөр айлд өссөн хоёр хүүгийн нэр хоёулаа Жеймс. Гэвч энэ давхцал зөвхөн нэрээр дуусахгүй. Хоёр Жеймс хоёулаа хууль албадан хэрэгжүүлэх сургалтад сууж, хоёул Линда гэдэг нэртэй бүсгүйтэй гэрлэжээ. Тэд хоёулаа нэг, нэг хүүтэй болсноо адилхан Жеймс Алан гэж нэрлэсэн байна. Ихрүүд хоёулаа анхны эхнэрээсээ салаад хоёр дахиа гэрлэхдээ Бетти гэдэг нэртэй бүсгүйчүүдтэй суусан байна. Тэдний нохойны нэр хүртэл ижилхэн Той. Ийнхүү хоёр өөр газар, хэн хэнийг мэдэхгүй амьдарсан ч гайхалтай ижилхэн түүхийг туулсан тэд 40 жилийн дараа нэг нэгнээ олж уулзсан гэнэ.
Яг л ном шиг
Эдгар Аллан Погийн “Артур Гордон Пимийн өгүүлэл” нэртэй аймшгийн зохиолд сөнөсөн усан онгоц дээр үлдсэн дөрвөн хүний тухай гардаг. Уг зохиолд амьд үлдсэн дөрвөн хүн Ричарт Паркер хэмээх залуу хүүг хөнөөж, махыг нь идэхээр шийддэг тухай гардаг. Тэгвэл энэ ном гарснаас хэдэн жилийн дараа буюу 1884 онд яг энэ зохиолыг давтсан мэт бодит үйл явдал болсон байна. Задгай завь дээр тавуулахнаа амьд үлдсэний дараа дөрвөн ахмад нь хамгийн залуу завьчин хүүг алж идсэн явдал гарсан бөгөөд хүүг Ричард Паркер гэдэг байж.
Ихэр ах дүүс нэг зам дээр хоёр цагийн зайтай нас баржээ
70 настай ихэр ах дүүс яг нэг зам дээр хоорондоо хоёр цагийн зайтай нас барсан явдал 2002 онд Финляндад гарсан байна. Финляндын нийслэл Хелсинкээс 600 километрийн зайтай Раахегийн замд ихрүүдийн нэг дугуй унаж яваад ачааны машинд дайруулж нас барсан бол нөгөө ихэр нь осол болсон газраас 1,5 километрийн зайтай зам дээр бас л дугуй унаж яваад мөн л ачааны машинд мөргүүлж амь үрэгдсэн гэнэ. Тэрээр нөгөө ихэр нь нас барсныг ч мэдээгүй явсан гэнэ.
Гурван удаа амиа хорлох гэж оролдоход нэг л лам аварчээ
Иозиф Айнер бол 19 дүгээр зуунд Австридаа чамгүй танигдсан зураач байжээ. Гэвч амьдралдаа сэтгэл дундуур явдаг тэрээр хэд хэдэн удаа амиа егүүтгэх гэж оролдсон байна. Тэрээр хамгийн анх 18 настайдаа өөрийгөө дүүжлэх гэж оролдох үед гэнэт нэгэн хувраг гарч ирж түүнийг зогсоосон байна. Тэрээр 22 настайдаа амиа хорлох гэж дахин оролдох үед хаанаас ч юм нөгөө лам гарч ирээд түүнийг болиулжээ. Энэ явдлаас найман жилийн дараа тэрээр улс төрийн эсэргүүцлийн улмаас үхэлтэй нүүр тулгарахад ойрхон байсан ч өнөөх лам дахин гарч ирээд аварсан гэнэ. Гурван удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Айнер 68 насандаа өөрийгөө буудаж, санасандаа хүрсэн ч хамгийн хачирхалтай нь түүнийг оршуулгыг ёслолыг нөгөө учир битүүлэг лам гүйцэлдүүлсэн гэдэг.
Мөнгө нь эцэстээ эзнээ олжээ
1858 онд Роберт Фэллон гэгч покер тоглоод 600 ам.доллар хожоод байхдаа цуг тоглож байсан хүмүүстээ буудуулж нас барсан байна. Хамтран тоглогчид нь түүнийг хууран мэхлэсэн хэмээн үзэж аминд нь хүрсэн байж. Гэвч түүний хожсон 600 ам.долларыг хэн ч авахыг хүссэнгүй. Гэтэл удалгүй түүний эзгүй суудалд нэг шинэ тоглогч гарч ирж, 600 ам.долларыг нь аваад 2200 болгож өсгөн амжилттай тогложээ. Энэ үед хүн амины хэргийг шалгаж байсан цагдаагийнхан шинэ тоглогчийг 600 ам.долларыг талийгаачийн хүүхдэд өгөхийг шаардаж. Гэтэл шинэ тоглогч талийгаачийн хүү дүрээрээ мөн байж таарчээ. Тэрээр эцэгтэйгээ долоон жил уулзаагүй байсан бөгөөд өөрийнх нь өмнө тоглож, нас барсныг ч мэдээгүй явжээ.
Марк Твэйн ба Холлигийн сүүлт од
1835 онд Холлигийн сүүлт од харагдсан өдөр Марк Твэйн хорвоод мэндэлсэн гэдэг. Гэтэл сүүлт од хоёр дахиа харагдсан 1910 оны өдөр нэрт зохиолч хорвоог орхисон юм. Гэхдээ энэ нь магадгүй зохиолчийн өөрийнх нь бодол төсөөлөл бодит болон биелснийх ч байж мэдэх юм. Учир нь, Марк Твэйн өөрөө 1909 онд “Холлигийн сүүлт од харагдсан өдөр би хорвоод ирсэн. Ирэх жил энэ сүүлт од дахин харагдана гэсэн. Тэр үед би хорвоог орхих байх” хэмээн ярьж байсан гэдэг.
Өрөөгөө сольсон нь
1953 онд телевизийн хөтлөгч Ирв Купцинет Лондонд ирж, II Элизаветагийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжилжээ. Тэрээр “Savoy” зочид буудалд байрлахдаа өрөөнийхөө шүүгээнээс өмнөх зочны эд зүйлийг олсон байна. Тэр эд зүйл нь сагсан бөмбөгийн од Харри Ханниных гэдэг нь илт байжээ. Ирв Купцинет түүнийг найзаараа дамжуулан мэддэг учир дараа түүнд өгөхөөр хадгалж байж. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа Купцинет өнөөх Харригаас захидал хүлээн авсан байна. Тэнд нь юу гэж бичсэн байсан гээч. Харри Ханнин Парист нэг зочид буудалд буухдаа өрөөнөөс нь Ирв Купцинетийн нэрийг бичсэн зангиа олсон тухайгаа дуулгасан байжээ. Ингэж хоёр өөр зочид буудлаас нэг нэгнийхээ эд зүйлийг олсон нь санамсаргүй тохиолдол гэж үү.
Титаникийн хувь заяаг өгүүлсэн зохиол
Морган Робертсон 1898 онд “Futility”-г бичсэн. Энэ зохиолд Атлантын далайг гаталж яваа Титан хэмээх тансаг хөлгийн тухай өгүүлдэг бөгөөд хэзээ ч живж осолдохгүй гэлцэж байсан хөлөг мөсөн уул мөргөж, олон хүн амь насаа алдаж буй тухай гардаг. Энэ зохиолын үйл явдал танд танил санагдахгүй байна гэж үү. 1912 онд осолдсон Титаник хөлгийг ч бас хэзээ ч сүйрэхгүй, дэлхийн хамгийн бат бөх онгоц хэмээн тухайн үед шуугьж байсан ч мөсөн уул шүргэж осолдсон билээ. Үүнээс гадна гайхмаар олон давхцал зохиол болон бодит явдал хоёрт байдаг. Тухайлбал осол болсон сар дөрөвдүгээр сар байсан, зорчигчийн тоо 2000-3000 байсан, аврах завь 20 гаруйхан байсан гээд.
Титаник хөлөг сүйрснээс хэдхэн сарын дараа Титаниан гэдэг өөр нэг усан онгоц мөн Атлантын далайгаар явж байхдаа осолдох шахсан байдаг. Гэхдээ тэр онгоцонд азаар Титаникийн тухай мэддэг нэг хүү явж таарсан бөгөөд тэрээр шөнийн харанхуй дахь манан дунд явж байхдаа гэнэт Титаникийн тухай санаж, онгоцны ахмадыг сэрэмжлүүлснээр мөсөн уултай мөргөлдөхөөс сэргийлж чадсан гэдэг.
Хүүхэд насны ном нь эргээд өөрт нь иржээ
Америкийн зохиолч Анна Париш 1920-иод онд Парист байхдаа нэгэн номын дэлгүүрээс хүүхэд насныхаа дуртай ном болох “Jack Frost and Other Stories”-ыг олж үзээд хязгааргүй баярлажээ. Тэрээр энэ номд ямар дуртай байснаа нөхөртөө ярингаа номыг дэлгэж үзтэл “Анна Париш, 209 Н, Уэбер гудамж, Колорадо Спрингс” гэсэн бичиг дурайж байх нь тэр. Хүүхэд байхдаа уншиж байсан ном нь эргээд өөрт нь ирэх өдрийг хүлээж Парисын номын дэлгүүрт хэвтэж байжээ.
Гайт 21-н
Францын хаан XVI Людовикийг сар бүрийн 21-нээс болгоомжилж, энэ өдрүүдэд байнга хамгаалагчтай явахыг зурхайчид сануулдаг байжээ. Тийм ч болохоор хаан сар бүрийн 21-ний өдөр ажил хийлгүй, амрахыг илүүд үздэг байв. Гэвч тэр хувь төөргөөсөө зугтаж чадсангүй. Францын хувьсгалын дараа 1791 оны зургадугаар сарын 21-нд түүнийг хатных нь хамт баривчилсан юм. Тэр жилийн есдүгээр сарын 21-нд Франц улс хаант засаглалыг халж, бүгд найрамдах улс болсноо зарласан бөгөөд эцэст нь 1793 оны нэгдүгээр сарын 21-нд XVI Людовикийг хөнөөсөн юм.
Хааны төөрсөн “ихэр”
Италийн хаан Умберто нэгэн жижиг зоогийн газарт орой хоол идэхээр орохдоо тус газрын эзэн өөртэй нь туйлын адилхан нэгэн болохыг олж харжээ. Хааны захиалгыг авсан рестораны эзэн түүнтэй усны дусал шиг адилхан дүр төрхтэй байсан тул хоёр эр гайхаж, бие биенийхээ тухай асууж мэдээд бүр гайхаж хоцорчээ. Тэд хоёулаа 1844 оны гуравдугаар сарын 14-нд нэг хотод төрсөн, хоёул Маргерита гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн байж. Тэр ч бүү хэл Умбертогийн хаан ширээнд суусан өдөр өнөөх эр зоогийн газраа нээсэн байжээ. Тэд танилцсанаас бүр хожим буюу 1900 оны долдугаар сарын 29-нд зоогийн газрын эзэн учир битүүлэг шалтгаанаар буудуулан нас барсан тухай мэдээг Умберто хаан сонсчээ. Гэтэл үүнээс хэдхэн цагийн дараа хаан өөрөө анархистуудын гарт амиа алдсан түүхтэй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл