Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бекхэм баримтат киноныхоо нээлтэд гэр бүлтэйгээ хамт ирэв

Хөлбөмбөгийн алдарт Манчестр Юнайтед клубийн зургаан тоглогчийн залуу үеийн тухай өгүүлэх “92 оны ангийнхан” нэртэй баримтат кино өнгөрсөн ням гаригт нээлтээ хийлээ. Тус киноны нээлтийн ёслолд Дэвид Бекхэм тэргүүтэй зургаан хөлбөмбөгчин бүгд хүрэлцэн иржээ. Тэр дундаас эхнэр, гурван хүүгийнхээ хамт ирсэн Дэвид Бекхэмийн гэр бүл үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байв. Бүгд ёслолын хувцас өмсч, ДОХ-ын эсрэг бэлгэ тэмдэг болсон улаан тууз хатгасан Бекхэмийнхэн нээлтийн ёслолын хүндтэй зочид байлаа. Түүнчлэн уг киноны гол дүрүүд болох Пол Скоулз, Никки Батт нар мөн гэр бүлийнхээ хамт киноны нээлтэд хүрэлцэн иржээ. Тэд  1992 онд бүгд л 17, 18 настай залуу хөвгүүд байхдаа Манчестр Юнайтед багт тоглож эхэлсэн юм.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан