Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валютын захад 61.1 сая юань нийлүүллээ

Өчигдөрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 1741 төгрөгтэй тэнцэж байна. Харин юань  285 төгрөг байлаа. Шинэ жил дөхөж буй тул ам.доллар, юанийн эрэлт  нэмэгддэг цаг айсуй. Иймд Монголбанк  өнгөрсөн пүрэв гарагт  гадаад валютын дуудлага худалдаа хийж валютын захад ам.доллар, юань нийлүүлэв.  Энэ удаа арилжааны  банкууд 24 сая ам.доллар, 91.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.  Ингээд төв банк  валютын захад  61.1 сая юанийг 286  төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав.
Үүнээс гадна арилжааны  банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал тавьжээ. Уг саналыг  бүрэн биелүүлж  21  сая ам.доллар валютын захад нийлүүллээ. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орж тааламжтай болсон тул шинэ он гараад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр манай улсад орж ирэх гадаад валютын урсгал өсч ам.доллар, юанийн ханш буурна хэмээж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан