Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ухаалаг парик” худалдаанд гарах нь


Америкийн патентын товчоо Sony  компаниас “Ухаалаг хиймэл үс” бүртгүүлэх гэсэн өргөдөл хүлээн авчээ. Энэ хиймэл үс нь “ухаалаг нүдний шил”, “ухаалаг цаг” зэрэг бусад төхөөрөмжийг удирдах бичил компьютертэй байх юм гэнэ. Энд GPS, Wi-Fi, даралт, зүрхний хэмнэл, биеийн халуун хэмжигч байх юм байна.
Энэ ухаалаг хиймэл үс гаднаасаа бол ерийн л нэг хиймэл үстэй адил байж, хүнд ямар ч хүндрэл, төвөг удахгүй, тоног төхөрөөмжүүд нь гаднаасаа огт мэдэгдэхгүй байх аж. “SmartWig” хиймэл үс нь эмнэлгийн, байрлал тогтоох, мэдээлэл хүлээн авах зорилгтой юм байна. Тухайлбал эмнэлгийн зориулалттай хиймэл үс зүүсэн хүний тухайд заавал эмнэлэгт очихгүй ч эмч нь шаардлагатай мэдээллийг нь байнга хүлээн аваад, шаардлагатай бол зөвлөгөө өгөөд  байж болох гэнэ. Байрлал, чиглэл тогтоох зориулалттай нь бол ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдэд хашаа яваагаа зөв чиглүүлэх үүднээс хэрэглэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан