Нэн ховордсон амьтдын төрөл зүйлийг бүртгэдэг "Улаан ном"-д хамгийн сүүлд оруулсан шинэчлэлтээ олон улсын байгаль хамгаалах бүлэг мэдэгдлээ.
Дэлхийд нэн ховордсон амьтдын жагсаалтад
1300 орчим амьтдын төрөл зүйлийг шинээр нэмснээ Байгаль хамгаалах олон
улсын холбоо (БХОУХ) мэдэгдэв.
Африкийн төвийн бүс нутагт амьдардаг
анаашны төрөл зүйлд хамаарах "Окапи"-г устаж үгүй болохын ирмэгт буй
амьтдын жагсаалтад оруулсан байна.
Харин тоо толгой нь устаж үгүй болохын аюулд буй, Японы могой загасыг энэ жагсаалтад нэмсэнгүй.
Өнгөрсөн зургадугаар сараас хойш могой загасыг нэн ховорсон амьтдын төрөл зүйлд нэмэх эсэхийг мэргэжилтнүүд хэлэлцэж байсан юм.
БХОУХ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, "Улаан ном"-ыг ирэх тав эсвэл зургадугаар сард дахин нягтлах аж.
Дараагийн шинэчлэлтийн үеэр Японы могой загасыг энэ номд оруулах эсэхэд анхаарлаа хандуулах бололтой.