Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”iPhone” эзнийхээ царайг таньдаг болох уу

"iPhone"-ийн шинэ цувралын утас эзнийхээ царайг танин цоожлогдож онгойдог болж  магадгүй.

Apple” компани гурван хэмжээст (3D) видео зураглал мэдрэгч үйлдвэрлэгч “Pime Sense” гэдэг Израилийн компанид 360 сая доллар төлсөн гэж “Bloomberg” мэдээллээ. “Pime Sense” компани нь хүний хөдөлгөөн, орон зайг мэдрэгч төхөөрөмж бүтээдэг бөгөөд “Microsoftкомпани “Xbox”-ын шинэ цувралд “Pime Sense” компанийн хөдөлгөөн мэдрэх технологийг ашигласан байна. Хэдийгээр “Apple” компани тодорхой тайлбар хийгээгүй ч “iPhone 5S”-д цувралд хурууны хээ таних шинэ үйлдэл нэмэн шиг “iPhone”-ын дараагийн цувралд хүний нүүр царайг таньдаг үйлдэл нэмж магадгүй юм. Мөн уг мэдрэгч нь орон зайг мэдрэх чадвартай тул өрөөнийхөө дотоод зургийг авснаар дотоод эзлэхүүн хэмжээг бүрэн тодорхойлж тохирох тавилга сонгоход тусалдаг программд зориулагдаж байх магадлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан