Түлш хамгийн бага зарцуулдаг гибрид машиныг ирэх сард гаргана гэж Японы авто машин үйлдвэрлэгч "Тоёото Мотор" компани мэдэгдлээ.
"Aqua" загварын гибрид машины шинэ хувилбар нэг литр шингэн шатахуунаар 37 км зам туулах аж. Хамгийн бага түлш зарцуулдаг гэгддэг "Хонда"-гийн "Фит" нэг литр шингэн шатахуунаар 36,5 км зам туулдаг юм.
"Aqua"-гийн хөдөлгүүр үрэлтийг багасгадаг нүүрстөрөгч агуулсан тусгай материалаар хийснээрээ онцлог гэнэ.
Гибрид машинууд нь түлш бага иддэг учир дэлхийд хамгийн өргөн тархсан юм.
Үүнээс гадна Японы автомашин үйлдвэрлэгч "Сүзүки Мотор" компани шингэн шатахуунаар ажилладаг бага оврын суудлын автомашин танилцуулах ажээ. Нэг литр шингэн шатахуунаар 35 км туулах чадалтай уг машиныг ирэх сараас худалдаанд гаргана.