Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн жижигхэн машин


Манай гаригийн хамгийн жижигхэн машинаар Peel P50-ыг нэрлэжээ. Гурван дугуйт энэ эгдүүтэй машиныг Peel Engineering Company компани 1962-1965 онд Мэн арал дээр үйлдвэрлэж байжээ. 2009 он хүртэл энэ машин манай гариг дээр бөөнөөр нь үйлдвэрлэсэн бүх машины дотроос хамгийн жижигт тооцогдож дээд амжилтын эзэн болж байлаа.

Энэ машин ердөө ганц хаалгатай, ганцхан чийдэнтэй, нэг хүний суудалтай. Машины жин ердөө 59 кг болохоор байрлуулах, шаардлагатай үед эргүүлэх зэрэгт ард нь байгаа бариулаас бариад хөдөлгөж болно. Энэ машин анх 199 фунт стерлингийн үнэтэй  гарч байсан ч өнөөдөр 2200 ам.доллараар үнэлэгдэж байгаа.
Peel P50 нь мотоциклын 49 шоо метрийн DKW маркийн мотортой, цагт 61 км хурдалж 100 км-т 2,8 литр шатахуун иддэг  байна. 2010 онд энэ машиныг цагт 16 км хурдалдаг, цахилгаан мотортой болгон шинэчилж үйлдвэрлэж эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан