Ийм өвөрмөц нэртэй сарнаа явагчийг манай урд хөрш ирэх сарын ихээр Сар руу хөөргөх гэж байгаа тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Манай урд хөрш нь дэлхийн дагуулыг судлах гурав дахь хөтөлбөр болох “Чанъэ-3” нь өөрөө явагч бүхий хиймэл дагуулыг Сарны тойрог замд гаргах, саран дээр буулган судалгаа явуулж дээж аваад буцан дэлхий дээр эргэж ирэх гэсэн гурван шаттай явах аж. Сарны гадаргуу дээр газардан, судалгаа хийх өөрөө явагч төхөөрөмжинд нэр өгөх уралдааны дүнгээр “Юйту” буюу “Хаш туулай” гэсэн нэр өгсөн гэдгийг “Синьхуа” агентлаг онцолжээ. “Чаньэ” гэдэг нь нанхиадуудын шүтдэг Сарны бурхан, харин “Хаш туулай” гэдэг нь энэ бурхны хайртай амьтан аж.
Зургаан дугуйтай, нарны зай бүхий өөрөө явагч “Юйту” төхөөрөмжийн энэ сарын эхээр Шанхайд явсан олон улсын үйлдэрлэлийн үзэсгэлэн “China International” дээр анх удаа олон нийтэд танилцуулж байсан юм. Сарнаа явагч нь Хятадын шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг өөртөө шингээсэн тул Сарны хөвсгөр хөрсөн дээгүүр цагт 200 км хүртэл хурдлах чадвартай, 30 градусын налуугаар өгсөх чадвартай гээд олон онцгой чадвартай аж.