Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жингээ 80 кг-аар нэмсэн ч загварын од Вельвет Д’Амур

Америкийн Нью-Йоркоос гаралтай Вельвет анх 21 настайдаа 53 кг жинтэй гоолиг бүсгүй загварын ертөнцөд орж ирж байж. Харин одоо 38 настай Вельвет 136 кг жинтэй ч загварын ертөнцийн хамгийн мариалаг од хэмээн дурссаар байна.


АНУ-ын Рочестер хотын уугуул Вельвет Д’Амур хүүхэд байхаасаа  л загвар өмсөгч болно гэж мөрөөдөж байж. Тэгээд 21 настайдаа загварын ертөнцийн хаалгаар анх ороход 53 кг жинтэй түүнийг арай л тарган байна хэмээн буцаажээ.

Харин 38 нас, 136 кг жинтэй  тэр одоо Жан-Поль Готьегийн эрхэлдэг Vogue сэтгүүлийн хуудаснаа гарч чаджээ.

Сүүлийн найман жилийн  хугацаанд тэр загварын ертөнцөд гоо сайхны шинэ стандарт оруулж ирэхийн тулд таргалах гэж бүхий л арга хэрэглэсэн. Иймдээ ч тэр мариалаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтын долдугаарт бичигдэж байгаа.


Готьегийн хэлснээр бол тэр зүгээр ч нэг тарган биш, загварын  янз бүрийн хэв маяг, үзүүлбэрийг эзэмшсэн загвар өмсөгч гэнэ.


Тэр загвар зохион бүтээгчдийн анхаарлыг хэдийнээ татаж хэн ч гэсэн од болж болно, гоо сайхан гэдэг стандарт биш гэдгийг харуулсан нэгэн.

Өнөөдөр Вельвет Д’Амур манай гаригийн хамгийн мариалаг загвар өмсөгч. Саяхан тэрээр хуудсуудыг нь мариалаг одууд чимж байх өөрийн гэсэн сэтгүүл гаргаж эхэлсэн.

Тэр мэргэжлийн гэрэл зурагчидтай байнга хамтран ажилладаг, бас “Авида” киноны гол дүрд тоглоод амжсан нэгэн. Клипэнд ч тоглоно.

Вельвет ДОХ-оор өвчлөгсдөд туслах буяны үйлст нэгдэж тэдэнд тусалдаг.

Тэр ер нь хар багаасаа л найз нартайгаа наргиж хөгжилдөх дуртай бүсгүй байсан.
Түүний гоо сайхан, эрүүл мэнд нь загвар өмсөгчийн элдэв хэв загвар үзүүлэхэд нь хамгийн чухал.

Тэр загварын ертөнцөд амжилтад хүрэхэд нас, бие галбир гол шалгуур биш, ганцхан өөртөө итгэлтэй байж, чармайх хэрэгтэй гэдгийг л нотолж байна.


Хамгийн гол нь тэр тамхи татахгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй эрүүл дэглэм баримталдаг нэгэн.

Тэр бас мариалаг байдлаа сурталчлаад байхгүй ч тураалын өвчин анорекс болчих дөхөж яваа хэт туранхай загвар өмсөгч, жүжигчдийн дэргэд өрийгөө цоо эрүүл гэж боддог.

Тэр өөрийн нэгэн адил мариалаг хүмүүс, залгамжлагчдадаа “Надад юу дутаад байна гэж санаашран цагаа үрэхийн оронд өөрт байгаагаа яаж ашиглах вэ гэж бод” хэмээдэг.

Энд бол усандаа байгаа загас шиг л ......

Вельвет одоо Парис, Нью-Йоркийн хооронд явж загварын болон гэрэл зургийн бизнесээ үргэлжлүүлсээр

Тэр өнөөдөр аз жаргалтай нэгэн. Түүнд бас тамирчин Жамель бий.

0 Сэтгэгдэл
sxn niitlel bna, uram orj bna shuu.goo sxnand standart bx esgui. xun bur ooriinxooroo sxn...
sxn niitlel bna, uram orj bna shuu.goo sxnand standart bx esgui. xun bur ooriinxooroo sxn...
Хамгийн их уншсан