Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис бонд”-оос 40 тэрбум төгрөг гаргаж, дэд бүтэц татжээ


“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлага өчигдөр “Найрамдал” зуслан хүрэх зам дагуу байх Баянголын аманд баригдаж буй “Буман-Өлзий” орон сууцны шинэ хороололд боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Гантөмөр болон албаны хүмүүс оролцов.

Баянголын ам, Нисэх, Яармаг орчимд орон сууцны хорооллууд төдийгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн ажил цогцоор нь эхлүүлсэн ч дэд бүтэц байхгүйгээс барилгын ажлууд зогсоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг шийдэж, дээрх газарт орон сууцны хорооллууд, хувийн хаус баригдахад саадгүй боллоо хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв.

Барилга, хот байгуулалтын “Дэд бүтэц” төслөөр Улаанбаатарт баригдах шинээр төлөвлөгдсөн хорооллуудын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлууд хийгдэж дууссанаар бүтээн байгуулалт өрнөх боломж бүрдлээ гэсэн юм. Энд дэд бүтэц татахад Чингис бондын хөрөнгөөс 40 тэрбум төгрөг зарцуулжээ.
Зөвхөн Баянголын амны 410 га газар иж бүрэн дэд бүтцэд холбогдсоноор 20 мянга орчим өрх амьдрах хороолол босох юм. “Бүтээн байгуулалтын цаг” зохион байгуулсан Буман-Өлзий ХХК л гэхэд 20 га газарт 5000  айлын орон сууц барихаар төлөвлөж эхний 500 айлын орон сууцны барилгыг дуусган ашиглалтад өгөхөд бэлэн болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан