Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бионсе охиндоо зориулж дуу гаргажээ

Дуучин Бионсе охин Блю Айвидаа зориулан "God Made You Beautiful" хэмээх дууг дуулжээ. Чамайг төрөхөд сахиусан тэнгэрүүд баяртайгаар мишээж, Нулимс асгарч бид ямар их хайр хүртсэнээ мэдэрсэн хэмээн эхлэх энэ дуу бол Бионсегийн шинэ цомгийн хамгийн анхны сингл юм. 32 настай дуучин бүсгүй болон рэппер Жэй Зи нарын ганц охин Блю Айви хорвоод мэндлээд хэдхэн хонож байхдаа бас нэг дууны эзэн болж байсан. Түүнд зориулж аав Жэй Зи нь "Glory" хэмээх дуугаа гаргаж байсан юм.
Дуучин Бионсе одоогоор дэлхийг тойрсон аялан тоглолтоо дуусгахаар завгүй хөдөлмөрлөж байгаа юм. Тэрээр зул сарын өмнөхөн арванхоёрдугаар сарын 22-нд Нью-Йоркт хаалтын тоглолтоо хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан